Эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллахаар болжээ. Тэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөх өдөр буюу 3 дугаар сарын 7-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Санамж бичигт эмэгтэй гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн М.Батчимэг, НҮБ-ын Хүүхдийн санг төлөөлж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч, ноён Мохамед Фолл нар гарын үсэг зурсан аж. Түүнчлэн санамж бичгийн хүрээнд хоёр тал сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, хөгжил, эх, хүүхдийн эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, нийгмийн баримжаатай төсвийн бодлого, ухуулга нөлөөлөл зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг гэр бүлийн хүчирхийлэл, жендерийн тэгш байдал, хүүхэд хамгаалал, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст онцгой анхаарч, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төсвийг батлах асуудалд ихээхэн анхаарах ажээ. Мөн тэдгээрийг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, хяналт тавихад дэмжлэг үзүүлэх мөн иргэд, олон нийт, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдад холбогдох асуудлаар ухуулга, нөлөөлөл хийхэд эмэгтэй гишүүд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж тус сангийнхан үзэж байгаа юм байна.
Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хангах талаарх олон улсын тэргүүн туршлагаас нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх аж.
“УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс биднийг ийнхүү дэмжиж байгаад бид маш их баяртай байгаа бөгөөд бидний хамтын ажиллагааны үр дүнд хүүхдийн асуудал бодлогын түвшинд нэн чухал байр суурь эзэлж, улмаар хүүхэд, эмэгтэйчүүд, тэр дундаа хамгийн эмзэг бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүдэд үр өгөөжөө хүртээсэн олон чухал үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Мохамед Фолл хэлжээ.
Ноён Мохамед Фолл НҮБ-ын Хүүхдийн сангийн нэрийн өмнөөс болон хувиасаа Монголын нийт охид, эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлэхийн ялдамд Монголын үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлчдэд давхар баяр хүргэсэн байна. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монголын хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн сайн байхны төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллана гэдгээ илэрхийлжээ.
Т.Даариймаа
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллахаар болжээ. Тэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөх өдөр буюу 3 дугаар сарын 7-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.Санамж бичигт эмэгтэй гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн М.Батчимэг, НҮБ-ын Хүүхдийн санг төлөөлж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч, ноён Мохамед Фолл нар гарын үсэг зурсан аж. Түүнчлэн санамж бичгийн хүрээнд хоёр тал сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, хөгжил, эх, хүүхдийн эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, нийгмийн баримжаатай төсвийн бодлого, ухуулга нөлөөлөл зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг гэр бүлийн хүчирхийлэл, жендерийн тэгш байдал, хүүхэд хамгаалал, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст онцгой анхаарч, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төсвийг батлах асуудалд ихээхэн анхаарах ажээ. Мөн тэдгээрийг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, хяналт тавихад дэмжлэг үзүүлэх мөн иргэд, олон нийт, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдад холбогдох асуудлаар ухуулга, нөлөөлөл хийхэд эмэгтэй гишүүд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж тус сангийнхан үзэж байгаа юм байна.
Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хангах талаарх олон улсын тэргүүн туршлагаас нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх аж.
“УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс биднийг ийнхүү дэмжиж байгаад бид маш их баяртай байгаа бөгөөд бидний хамтын ажиллагааны үр дүнд хүүхдийн асуудал бодлогын түвшинд нэн чухал байр суурь эзэлж, улмаар хүүхэд, эмэгтэйчүүд, тэр дундаа хамгийн эмзэг бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүдэд үр өгөөжөө хүртээсэн олон чухал үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Мохамед Фолл хэлжээ.
Ноён Мохамед Фолл НҮБ-ын Хүүхдийн сангийн нэрийн өмнөөс болон хувиасаа Монголын нийт охид, эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлэхийн ялдамд Монголын үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлчдэд давхар баяр хүргэсэн байна. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монголын хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн сайн байхны төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллана гэдгээ илэрхийлжээ.
Т.Даариймаа
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.