Аавдаа бичсэн захидал
Сайн байна уу, ааваа?
Тандаа анх удаа захидал бичиж сууна, охин нь. Амьд сэрүүн байхад тань ганц ч удаа болов захидал явуулж байгаагүйдээ охин харамсаад сууж байна. Гэхдээ та минь энэ захидлыг бичиж байхад дээрээс харан уншин суугаа байхаа.

Ааваа, охин нь таныгаа маш их санаж, үгүйлж байна. Таныгаа бурханы оронд байгаа гэдэгт одоо болтол итгэж чадахгүй л сууна. Ээжийн тухай дуу олон боловч аавын тухай дуу хуруу дарам цөөн юм. Хэдий цөөн ч тэр хэдэн дууг сонсоод нүдэндээ нулимстай сууна.
Та минь дандаа "Аав нь аавтайгаа уулзаж чадалгүй явуулчихсан" гэж хэлдэгсэн. Тэгвэл энэ удаа охин тантайгаа уулзаж чадалгүй явуулчихлаа... Ингээд бодохоор өөртөө дургүй хүрээд байх юм. Хаврын амралтаараа ирээрэй гээд байхад нь зөрүүдэлсээр үлдсэндээ өөрийгөө зүхээд сууна, охин тань.
Таныгаа уржигдар шөнө дахиад л зүүдэллээ. Та минь бидэнтэйгээ хамт байна гэнэ. Ингэж зүүдлэчихээд сэрээд ямар их уйлсан гээч... Та дээрээс хараа байлгүй дээ. Гэхдээ ааваа, энэ амьдралдаа хийсэн хамгийн хэцүү зүйлээ нэрлэ гэвэл... Охин нь таныгаа гаргаж өгөх ёслол дээр тандаа хандаж "Бурханы орондоо амгалан нойрсдоо ааваа..." гэж хэлсэн энэ хэдэн үг минь байх.
Тэр өдөр л би таныгаа 9 сарын дараа анх харсан өдөр байсан. Тэр их хугацааны дараа уулзчихаад шууд салах ёс хийнэ гэдэг санаанд багтахгүй, одоо хирнэ тантайгаа салах ёс хийсэн гэдэгтэй итгэж чадахгүй сууна. Үүрд тантайгаа байя гэж бодож байсан сан. Намар сургуулиа төгсөхдөө ээж, та 2-ыгоо авчирна гээд хамаг бичиг баримтаа бэлтгэж байсан маань ингээд талаар өнгөрөх гэж... Төгсөлтөн дээрээ таныгаа л их үгүйлнэ дээ, охин нь...

Түрүү жилийн намар намайг гаргаж өгөх гээд зогсож байсан дүр тань одоо ч нүдэнд минь харагдаж байна. Тэгэхэд таныгаа хамгийн сүүлчийн удаа амьдаар нь харж байгаагаа мэдсэн бол дахиад хэд ч хоног болтугай та нартайгаа хамт байх байсан... Охиноо уучлаарай, ааваа.
Тандаа хайртай шүү. Таныгаа маш их санаж байна...
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
буянхишиг
(180.149.97.222)
2014-09-04 14:34:40
гоё
0
0
0
Хариулах
chimgee
(202.55.182.82)
2013-12-07 21:32:36
уншаад өөрийн эрхгүй нулимс асгарлаа би ч бас иймэрхүү л тавилантай
0
0
0
Хариулах
bicheech
(202.21.106.168)
2013-08-09 09:23:35
aawdaa bichisen bolhoos chini setgeld taruulah gej bicheegvi bh a zochin
0
0
0
Хариулах
zochin
(27.123.214.114)
2013-08-08 23:45:58
Vneheer muu bichsen bna setgeld hvrsengvi
0
0
0
Хариулах







