Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ



Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх сарын 1-нээс улсын хэмжээнд 192 мянган төгрөг болон нэмэгдэх тухай Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сард Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36,7 хувиар нэмж, 192 мянган төгрөг болгох тухай шийдвэр гарсан юм. Ингэснээр урьд нь нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 835 төгрөг 71 мөнгөөр тооцдог байсан нь өөрчлөгдөж, 1142 төгрөг 85 мөнгөөр тооцохоор болсон байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.