Улс улсын төрийн тэргүүн эмэгтэйчүүд
Эрчүүдээс ур чадвар, ухаанаараа дутахгүй гэдгээ салбарт бүр эмэгтэйчүүд харуулсаар байгаа билээ. Энэ удаад төрийн тэргүүн болж, улс орныг удирдсан гайхалтай эмэгтэйчүүдийг танилцуулж байна.
Ангела Меркель
Германий түүхэн дэх анхны төрийн тэргүүн. Forbes сэтгүүл сүүлийн 3 жил дараалан хамгийн нөлөө бүхий эмэгтэй улс төрчөөр шалгаруулсан. Тэрээр 36 настайдаа хамгийн залуу яамны сайд болж байв.

Даля Грибаускайте
Литв улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 69% саналаар ялалт байгуулсан (ЗХУ задарсанаас дараах Литв улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн олон хувийн санал).

Исабель Перон – Аргентин улсрын Ерөнхийлөгч (1974-1976 ). Дэлхийн түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч.

Элен Жонсон-Серлиф
Либери улсын Ерөхийлөгчөөр 2005 онд сонгогдсон. Африк тивийн анхны төрийн тэргүүн. 2011 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 90% саналаар ялалт байгуулсан. Time сэтгүүл дэлхийн шилдэг 10 эмэгтэй улс төрчийн тоонд оруулж байсан бол, Newsweek сэтгүүл 2010 оны дэлхийн Топ-10 удирдагчийн нэгээр тодруулж байв. 2011 оны 10-р сард Нобелийн шагнал хүртсэн.

Дилма Русеф
Бразил улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч. 2009 онд хорт хавдар тусч бүрэн эдгэрсэн байна. Химийн эмчилгээнээс болж нэг хэсэгтэй хиймэл үс зүүдэг байв. Англи, Франц, Испани хэлтэй.

Вигдис Финнбогадоттир
Исланд улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч (1980-1996). Исланд улсын Ерөнхийлөгчөөр нийт 4 удаа сонгогдож байсан. 1996 онд өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн байна. Түүнээс хойш Олон Улсын Эмэгтэй Удирдагчдын тэргүүнээр ажиллаж байна.

Кристина Киршнер
Аргентин улсын Ерөнхийлөгч. Дэлхийн түүхэнд анх удаа эхнэр нь нөхрийнхөө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг шилжүүлж авсан тоихолдол. Аргентин улсын өмнөх Ерөнхийлөгч түүний нөхөр Нестор Киршнер билээ.

Тарья Халонен
Финлянд улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч (2000-2012). Санал асуулгын дүнд, хүн амын 70% түүний ажилд сэтгэл хангалуун үлдсэн гэж хариулсан байна.

Глория Макапагал-Ароио
Филипин улсын Ерөнхийлөгч (2001-2010). Филипиний Ерөнхийлөгч асан Диосдадо Макапалагын охин. Эрх барь байхдаа түүний эсэргүүцэгч нар 2 удаа эмх замбараагүй байдал үүсгэснээс болж 2 удаа онцгой байдал зарлаж байв.

Лаура Чинчилья
Коста-Рика улсын анхны эмэгтэй Ерөхийлөгч. Тэрээр эрх баригч болсны дараах анхны шийдвэрүүдийн нэг бол Коста-Рика улсад эмэгтэйчүүд 7 хоногт 3 хоног амрах эрхтэй болгосон юм.

Эх сурвалж: mycity.mn/
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







