Сэтгэл хямарвал арьс гэмтдэг гэнэ шүү бүсгүйчүүдээ

Сэтгэлийн хямрал, санаа зовнил зүрхэнд сөргөөр нөлөөлөхөөс гадна хүний арьсанд тэр тусмаа нүүрэн дээр тод илэрдэг Хүний сэтгэл санааны хямрал бухимдалтай байгааг царайг нь хараад шууд мэдэж болно. Арьс стресстэж ядарсаныг мэдэх 5 шинжийг бүсгүйчүүд та бүхэндээ хүргэж байна .

1. Арьс хуурайших
Архаг сэтгэлийн хямарлаас кортизол дааврын хэмжээ нэмэгдэж арьсны чийгийг шимж улмаар арьс усгүйжиж хуурайшдаг. Үүнийг эмчлэхдээ эмзэг арьсны болон орцонд нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн орсон чийгшүүлэгч тос, лосьон түрхэх. Нүүрээ хэт халуун бус хүйтэвтэр усаар угаах хэрэгтэй. Мөн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх нь хамгийн чухал.
2. Гүн үрчлээ
Кортизол цусан дахь чихрийн хэмжээг нэмэгдүүлж, гликаци буюу коллаген, элистиныг /арьсыг уян хатан, зөөлөн булбарай болгодог уураг / гэмтээх үйл явцыг нөхцөлдүүлэх ба ингэснээр арьс үрчлээтэж гэмтэнэ. Үүнийг эмчлэхдээ ретинол, коллаген, анитиоксидант бүхий тэжээлийн тос түрхэх. Нойр сайтай байх нь чухал.

3. Улайх
Цусны урсгал түргэсэж, даралт нэмэгдсээр капилляр жижиг судаснууд өргөсөнө. Үүний улмаас нүүр улайдаг. Улмаар сэтгэлийн хямрал нь удаж архагших тусам дархлалын тогтолцоог сульдаадаг. Иймд өрөвсөл намдаагчтай эмийн ургамлын орцтой тос түрхэх нь тустай. Эрүүл хооллож, сэтгэл заслын эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй.
4. Батгаших
Сэтгэлийн хямрал үрэвсүүлэгч хүчин зүйлийг даамжруулна. Иймээс ядарсан хүний нүүр царай батгашиж, улаан эрээн болсон байдаг. Тиймээс ядаргаа тайлж сайтар унтаж амрахаас гадна үрэвслийн эсрэг үйлчлэлтэй тос лосьн хэрэглэж дотроосоо антибиотик ууж болно. Харин ядаргаа тайлаагүй нөхцөлд ямар ч гоо сайхны арга хэрэглээд үр дүнгүй.

5. Ядарсан нүд
Санаа зовнил сэтгэлийн түгшүүр нь нойргүйдэж, улмаар нүд хавагнаж бүлцийдэг. Үүнийг өргөст хэмхийн нимгэн хэрчимийг нүдэн дээр тавина. Энэ нь нүдний эргэн тойрон дахь эд эс, тунгалагийн булчирхай, цусны судлыг тайвшруулж өргөснө. Ингэснээр тэнд хурсан шингэнийг арилгадаг байна.
Мөн бүсгүйчүүдээ унтахдаа толгойгоо зүрхнийхээ төвшнөөс арай дээгүүр байрлуулж, өндөрхөн дэртэй унтаж сурвал нүд хавдахгүй сайн амарна. Ингээд зөвлөгөөнийхөө төгсгөлд арьсыг ядрааж сульдааж, муутгаж байгаа үндсэн шалтгаан болох сэтгэлийн хямарлыг юуны өмнө арилгах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.