Усны хэмжээ багасах нь бөөрний өвчлөлд хүргэдэг

Хүний биеийн 70 хувь уснаас бүрддэг. Гэтэл биед байх ёстой усны хэмжээ багасах нь бөөрний өвчлөлд хүргэдэг байна. Мөн хөлс ихээр урсгадаг, чийгтэй орчинд  ажил хөдөлмөр эрхэлдэг болон удаан хугацаагаар ус уухгүй байх, хэрэглэж байгаа усны чанар муу байх нь бөөр өвчлөх бас нэгэн шалтгаан болдог тухай эмч нар хэлж байгаа юм.



Харин давс, боловсруулсан хүнс, даршилсан ногоог хоол хүнсэндээ ихээр хэрэглэх нь бөөрөнд ачаалал үүсгэдэг байна. Тиймээс давсны хэрэглээг хянах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөсөн. Сүүлийн үед ясны сийрэгжилт өвчнөөс сэргийлэхийн тулд сүү, сүүн бүтээгдэхүүн дэх кальцийн хэмжээг ихэсгэсэн. Гэтэл  бөөр шээсний замаар кальци их хэмжээгээр ялгарах нь бөөр чулуужуулах сөрөг нөлөөллийг дагуулдаг байна. Мөн эмийг бүхлээр нь залгих болон буруу хэрэглэх нь бөөр чулуужих эрсдлийг дагуулдаг. Түүнчлэн уургийн агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
haliun (185.21.220.6) 2015-09-15 00:51:22
buurnii tsaig er ni yaj uubal hamgin vr dvntei be