Ирээдүйн эхнэртээ бичсэн захиа
Үдшийн мэнд эхнэр минь. Саваагүй зан хөдлөөд чамдаа захиа бичиж сууна. Энэ захиаг уншиж байхад чинь би захиа бичсэн шинжгүй нам унтаж байх болов уу. Өглөө сэрээд чамайгаа харах болгондоо “Энэ хөөрхөн, ухаалаг эмэгтэй чинь надтай нэг насыг хамт туулах миний эхнэр шүү дээ” гэж бодоход тэвэрч хэвтээд тэр өдрийн ажлаа таслачихмаар санагддаг шүү.
Цээжийг минь дэрлээд унтах чинийхээ духан
дээр зөөлөн үнсэхэд нэг л тэвэрсэн бол тавихгүй гэх шиг нүдээ ч нээлгүй
намайг тас тэврээд, хамаг биеэрээ биед минь шигдэхийн сайхныг яалтай.
Өнөөдөр олон хүн бужигнасан ажил дээр өдрийн цайгаа хамт уух гээд
ирснийг чинь ч анзаарахгүй цамцныхаа захыг задгайлж, ханцуйг нь шамалж,
ажилдаа улайрсан би гэмгүй, томоотой зогсох хэрнээ харцаараа намайг
далласан хөөрхөн төрхийг чинь харчихаад шууд гүйж очоод тэврээд авмаар
байсан ч албан газар, олны нүдэн дээр биеэ барьж, анх танайд оччихоод
гарахдаа ааваас чинь нуугдаж үнссэн шигээ чухал царайтай дөхөж очоод
сэмхэн хулгайн үнсэлт бэлэглэчихээд нүдээ ирмэхэд чи минь “Аз жаргал гэж
энийг хэлдэг юм” гэх шиг л зогсож байсан даа.

Ажлын цаг дуусч чамайгаа ажлаас чинь авчихаад арван наймтууд шиг хотын гудамжинд зөөлөн алхаж явахад жаргаж байсан нарны туяанд бидний сүүдэр хүртэл атаархмаар гоё харагдаж байсан шүү. Чамайгаа сугадаад алхаж байхад шавхай тааралдсан ч тойрч гарах гээд салмааргүй санагддаг болчихсон байна лээ. Бидний хоёр бие нэгэн цул болж байгаа нь тэр юм байлгүй.
Гарын чинь хоолыг идчихээд таатай нь аргагүй сууж байхад чи зальтай хэрнээ эгдүүтэй инээмсэглэж ирээд “Хормогчтой нөхөр минь аяга таваг угааж зогсохдоо өхөөрдмөөр шүү” гэж цаасан малгай өмсгөөд аяга тавга угаалгасныг чинь бодохоор инээд хүрмээр ч юм шиг. За яах вэ. Маргааш дахиж тэр үгэнд чинь хууртахгүй ээ.
Удахгүй уснаас гарч ирэх чамайгаа хүлээж чадалгүй нойрондоо дийлдээд би унтлаа. Нойрон дунд булбарай арьс, бүлээн бие төөнөж, тэврээд авахад л нэг санаа амар бөх нойрсох байх даа.
Эхнэр минь болох хэн нэгэн бүсгүй чамд одоогоос ирээдүйд, ирээдүй дэх өнгөрснөөс зориулж өөрийг чинь, өөрсдийнхөө амьдралыг төсөөлөн өрөөндөө ганцаараа суухдаа бичлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин
(150.129.143.193)
2017-05-08 13:27:47
Энэ өгүүллэгийг Salvatore Di Vita гэсэн нүүр ном хаягтай ах бичсэн юм шүү Энэ сайт эх сурвалж дурьдмаар юм Дурьдаагүй чинь бусдын оюуны өмчийг зөрчиж эрх зүйн хариуцлага хүлээх үндэс шүү
0
0
0
Хариулах
хэхэ
(202.21.106.108)
2014-04-08 17:28:19
Би бичсиймшдНадтай суух хүүхэн бна уу даа
0
0
0
Хариулах
Solongo
(103.11.194.34)
2013-12-20 12:51:54
Uneheer uyrmaar goy bichjee eniig bichsen zaluutai suuh hun ch aztaimaa
0
0
0
Хариулах
nice
(103.26.194.138)
2013-12-10 20:24:35
Uneheer goe
0
0
0
Хариулах
ganaa
(122.254.127.34)
2013-12-06 23:03:59
goe boljee zarim hvmvvs ingej chadagvi de atarhaad bgaa ymuu daa tegehdee bi iim adilhaniig unshij bsan ym bna
0
0
0
Хариулах
zaluu
(103.26.194.147)
2013-12-06 21:22:21
tegeed xaanaas avch bolox veXaan taraaj bna
0
0
0
Хариулах
ariuk
(91.141.1.116)
2013-12-06 17:49:19
avaagui baixad avgai saikhan
0
0
0
Хариулах
(91.141.1.116)
2013-12-06 17:49:00
avaagui baixad avgai saikhan
0
0
0
Хариулах
зочин
(124.158.88.10)
2013-12-06 16:01:12
үнэхээр сайхан бичсэн бна таалагдлаа сайхан хань ижилтэй учирахыг ерөөе
0
0
0
Хариулах
ongiroo
(124.158.90.60)
2013-12-05 16:25:52
uy ch oilgongui
0
0
0
Хариулах
(103.26.194.84)
2013-12-05 16:18:36
huurhun ymbee iim l bwal goy shdee
0
0
0
Хариулах
zul
(202.70.46.204)
2013-12-05 13:34:10
Nadad ch gsn iim temdeglel zahia bdag ireeduin nohortoo bichsenunshsan chin goy bna
0
0
0
Хариулах
gerel
(107.6.95.22)
2013-12-05 13:03:20
yoo nice aimar goe medremj turjiina zugeer l hair hursen medremj xexee
0
0
0
Хариулах
(202.126.91.153)
2013-08-30 22:48:12
how romantic
0
0
0
Хариулах
hun
(211.208.91.249)
2013-08-23 10:01:15
taalagdlaa daraa iluu delgerengui bichih bh gej naidaj bn
0
0
0
Хариулах
Unlike
(202.55.191.35)
2013-08-21 19:47:14
Garchig ntr bishee bish
0
0
0
Хариулах
hen
(158.208.192.248)
2013-08-21 11:03:40
hen iim yum bichdeg bnaa he he ireeduin ehnertee bichsen zahia bish hamt bgaa huniihee talaar l bichchihsen bh yumda garchig tawih yum bol aytaihan olood tawichihmaar yum da hoorhii
0
0
0
Хариулах
Oogii
(180.235.191.245)
2013-08-21 10:30:45
Goy yum bee Yostoi goy bichij setgel ikh hodolloo
0
0
0
Хариулах
urnaa
(27.123.214.113)
2013-08-21 09:09:35
Nadad zoriulj bichsen yum shig l bi dogdollo goe boljee
0
0
0
Хариулах
zaya
(211.36.141.98)
2013-08-21 00:08:24
Goy zohiol boljee Mash ih taalagdlaa harin zurgaa mgl busguin zurgaar solchihvol bur goy ymuuta buhen amjilt huseye
0
0
0
Хариулах