Жигнэх шаардлагагүй 7 төрлийн амтат бялуу бэлтгэх жор
Амралтын өдрөөрөө амттай бялуу хийцгээе

Орц:
Сууринд: 100-200 гр печень
50-100 гр цөцгийн тос
Дүүргэлтэнд:
2-3 гадил 400 мл зөөхий эсвэл цэвэр тараг 100 мл сүү
6 хоолны халбага нунтаг элсэн чихэр
3 хоолны халбага какао эсвэл
80-100 гр хар шоколад
10 гр желатин
Бэлтгэх арга:
Желатинаа 100 мл усанд хийгээд уутан дээрх зааврын дагуу хэсэг хугацаанд амраана. Жигнэмэгээ хугалаад блендерт хийж үйрмэг болтол нь жижиглээрэй. Цөцгийн тосоо хайлуулаад нунтагласан жигнэмэг дээрээ нэмж сайтар холино. Бэлэн болсон жигнэмэгээ хэвэнд хийж сайтар чигжиж тэгшлээрэй. Үүний дараа хөргөгчинд 30 минут байлгана. Саванд сүү хийгээд нунтаг элсэн чихэр, хөөсөн желатин, какаог нэмээрэй. Желатиныг бүрэн уустал байнга хутгаж халаана. Буцалгаж болохгүй. Гал дээрээс авна. Нэмж зөөхий эсвэл цэвэр тараг хийнэ. Хутгана. Гадилаа хальснаас нь салгаад дундуур нь зүсээд суурин дээр тавиарай. Дээр нь шоколадан холимгоо болгоомжтой, аажим асгана. Хөргөгчинд багадаа 3 цагийн турш царцаана. Жимс жимсгэнэтэй бялуу

Орц:
200 гр печень
100 мл ус
20-100 гр элсэн чихэр (печенээс хамаарна)
2 хоолны халбага какао
80 гр кокос
80 гр зөөлрүүлсэн цөцгийн тос
60 сахарын пудр
Бэлтгэх арга:
Жигнэмэгээ жижиглэж үйрмэг болгоод какаотой холино. Халуун усанд элсэн чихэр хийж хөргөнө. Жигнэмэг дээр уснаас бага зэрэг нэмээд сайтар холино ингэснээр наалдамхай зуурмаг болох ёстой. Кокосоо цөцгийн тос болон сахарын пудртэй холино.
Зуурмагийг хүнсний цаасан дээр тавьж тэгш өнцөгт хэлбэртэй болгон илдээд (хэт зузаан биш), дээр нь кокосон холимгоо тараагаад рулет болгон эргүүлээд хөлдөөгчинд 1 цаг байлгана. Хөлдүү рулетыг иртэй хутгаар зүсээрэй.

Орц:
2 кг шинэхэн гүзээлзгэнэ (хөлдөөсөн байж болно)
500 гр өтгөн цөцгий
500 гр жигнэмэг, дөрвөлжин бол сайн
1 стакан элсэн чихэр
50 гр хар шоколад
1 уут ванилины сахар
Бэлтгэх арга:
Гүзээлзгэний навчийг аваад урсгал усанд сайтар угааж илүү усыг шингээж авна. Бялуу чимэглэхэд жимс ашиглах учир хэдэн ширхэгийг авч тавиарай. Үлдсэн гүзээлзгэнээ нарийхан зүснэ. Цөцгийг элсэн чихэр, ванилины сахартай хольж өтгөн крем болгоно. Жигнэмэгийг 4 тэнцүү хэсэгт эсвэл бялуу тавих тавагтай адил хэмжээтэйгээр хуваагаарай.
Тавган дээр жигнэмэгний эхний үеийг тавиад өтгөн крем түрхээд зүссэн гүзээлзгэнээ тавина. Ийм байдлаар үе бүрийг тавиарай. Цөцгийний хамгийн дээд үе дээр зүссэн гүзээлзгэнээ тавиад мөн чимэглэх гэж тусад нь тавьсан жимсээрээ чимэглээрэй. Шоколадаа хугалаад богино долгионы зууханд хайлуулна. Шоколадыг буцалтал нь халааж болохгүйг анхаараарай. Дараа нь хайлуулсан шоколадаа гүзээлзгэнэтэй бялуун дээрээ асгаарай.

Орц:
750 гр сүү
150 гр шоколад
100 гр нунтаг элсэн чихэр
30 гр желатин
Ванилин
Бэлтгэх арга:
Желатиныг буцалсан хүйтэн усанд 1:8-ын харьцаатай хийгээд 30-40 минут хөөлгөнө. Шоколадаа том үрэгчээр үрээд элсэн чихэртэй халуун сүүнд хийж хайлуулаад желатин нэмж буцалмагц хэвэнд хийж хөргөнө.
Цэлцэгнүүрийг идэхийн өмнө хэвээ 1-3 секунд халуун усанд дүрээд таваг дээр нь тавьж хөмрөөд хэвийг салгана. Цэлцэгнүүр дээр сироп эсвэл зөөхий асгаад идэж болно.

Орц:
500 гр аарц
1 лааз молоко
10 гр түргэн уусдаг желатин
2/3 стакан ус (эсвэл сүү)
250 гр нунтаг печень
100 гр цөцгийн тос
Жимсний чанамал
Бэлтгэх арга:
Жигнэмэгээ блендерт хийж үйрмэг болгоно. Цөцгийн тосоо хайлуулаад жигнэмэгтэй холиод нэгэн жигд болтол хутгана. 21 см-ийн диаметртэй хэвний ёроолыг цаасаар бүтээнэ. Чизкейкний суурийг бэлтгэхдээ жигнэмэгний үйрмэгийг хана болон ёроолоор сайтар тараан чигжиж өгнө. Желатиныг 2/3 стакан усанд хийгээд 10 минут амраана. Дараа нь желатинтай аягаа халуун усанд хийж тавиад желатиныг уустал нь (тасралтгүй хутгана) хүлээнэ. Аарцаа молокотой холино. Бэлэн болсон аарцтай холимогонд желатин нэмээд сайтар холиорой. Аарцтай холимгоо жигнэмэгэн суурин дээр тавиад тэгшилнэ. Чизкейктэй хэвээ хүнсний уутаар бүтээж хөргөгчинд 3 цаг царцтал нь байлгана. Жимсний чанамалтай идвэл тохиромжтой.

Орц:
300 гр жигнэмэг
0,5 халбага зөөхий
1 стакан элсэн чихэр
3 хоолны халбага желатин
Жимс жимсгэнэ (гүзээлзгэнэ, гадил, киви, г.м)
Бэлтгэх арга:
Жигнэмэгээ жижиглэж хугалаад түр хойш тавиарай. Желатинаа 1/2 стакан усанд хийгээд хагас цаг амраана. Дараа нь усаа халааж желатиныг бүрэн уусгана. Энэ үеэр зөөхий, элсэн чихрээ холиод хутгах тоолондоо желатинаас нэмнэ. Гүн савны ёроолыг хүнсний цаасаар хучна. Бүгдийг үечлэн тавина: жимс жимсгэнэ, жижиглэсэн жигнэмэг, дахин жимс жимсгэнэ гэх мэт. Дараа нь урьдчилан бэлтгэсэн желатинтай зөөхийгөө бүгдийг нь савандаа хийнэ. Жимстэй бялуугаа 3-4 цаг хөргөгчинд хийж царцаана. Бэлэн болсны дараа том тавган дээр болгоомжтой хөмрүүлж тавиад идэхэд бэлэн боллоо.

Орц:
30 шоколадтай печень
3/4 стакан элсэн чихэр
6 хоолны халбага цөцгийн тос
1/2 халбага шанц
100 гр цөцгийн бяслаг
1/3 стакан газрын самрын тос
1 стакан өтгөн цөцгий
Бэлтгэх арга:
Жигнэмэгээ комбайнд хийж жижиглээрэй. Жигнэмэг дээрээ хайлуулсан тос, 1/2 аяга элсэн чихэр, шанц нэмж холино. Холимгоо хэвэнд хийгээд гадаргууг нь тэгшлээд хөргөгчинд яг 1 цаг хөргөөрэй. (Шарах шүүгээнд 7 минутын турш жигнэж болно.) Газрын самрын тос, 1/4 аяга элсэн чихэр, цөцгийн бяслаг, цөцгийг хооронд нь сайтар холино.
Суурийг хөргөгчнөөс гаргаад холимгоо дээр нь тавиарай. Хөргөгчинд 2-3 цаг хөргөөд жижиглэсэн шоколадтай чихэр эсвэл самраар чимэглэж болно.
Adme.ru болон хором.ком
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Хариулт
(202.179.31.40)
2016-06-30 22:56:56
Желатин нь бэхжүүлэгч бодис агуулдаг Бүх супер маркетад байгаа
0
0
0
Хариулах
Smile
(183.175.13.247)
2016-06-30 18:56:14
Желатинаа gedeg zuil bvh tortniii beldetsed orson bhiin vvnii g todruulj ugnu vv
0
0
0
Хариулах
jenny@yahoo.com
(183.175.13.247)
2016-06-30 18:54:38
hi ene juleti gedeg chin yu bile haanaa zardagiin be
0
0
0
Хариулах







