Нүдний доорх үрчлээнүүд үүсэх гол шалтгаан

Эмэгтэйчүүд бидний нүдний гадна булангуудаас цацарсан нүдний эргэн тойронд үүссэн үрчлээнүүдийг толинд харах шиг таагүй зүйл байхгүй.

Жижигхэн, нарийхан, яг л аалзны тор шиг, цаг хугацаа өнгөрөх тусам илүү тодорч, залуу байхад ойр ойрхон (нүүрний арьсны хөдөлгөөнтэй салшгүй холбоотой) гарч ирнэ. Бүсгүйчүүд өөрийнхөө нүүрэн дээр энэхүү аюулт дохиог мэдмэгц нүдний доорх үрчлээнүүдээс хэрхэн салах нь тэдгээрийн №1 асуудал болдог. Та шууд сэтгэл санаагаар унах хэрэггүй. Учир нь арьсны хөдөлгөөн болон хөгшрөлтөөс үүссэн үрчлээнүүдийг “тэгшилдэг” маш олон орчин үеийн болон уламжлалт аргууд бий. Энэ асуудалтай тулж ажиллавал бас тийм ч аюултай, айгаад байх зүйл бишээ.

Бүх л эмэгтэйчүүд маш богино хугацаанд нүдний эргэн тойрондох үрчлээнүүдээсээ салахыг хүсдэг. Тэд нарыг ойлгох хэрэгтэй. Тэд эрт, цаг хугацаанаасаа өмнө хөгширөхийг үл хүснэ. Үрчлээнүүдийг арилгах хамгийн үр дүнтэй аргыг сонгохын тулд тэдгээрийг яаж, хэрхэн үүссэн, юу нөлөөлсөн зэргийг тодруулах шаардлагатай.

Үндсэн шалтгаанууд:


- Нүдний эргэн тойронд тослогын булчирхайнууд байдаггүй тул аажмаар чийгээ алддаг. Хэрвээ бүсгүй та нүдний доорх үрчлээний эсрэг тос маскыг тогтмол хэрэглэхгүй бол үрчлээнүүд нь тун удахгүй өөрсдийгөө танд мэдрүүлнэ.
- Нүдний дэргэд байдаг бичил булчингууд нь нүдний тэр хэсгүүдэд таны бүхий л эмоциудыг (инээх, гайхах, гуних зэргээр нүдний доор арьсны хөдөлгөөнөөс шалтгаалсан үрчлээнүүд бий болдог) илэрхийлдэг байна. Эдгээрээс зугатах ямар ч боломжгүй.



- Хөгшрөх явцад арьсны эсүүд нь коллаген ба эластин боловсруулах үйл ажиллагаагаа багасгадаг эсвэл бүүр болидог. Үүний үр дүнд нүдний эргэн тойрны арьс өмнөх чанга байдлаа алдаж, нугалаанууд цугларч, хүүдийнүүд унжиж, цацраг хэлбэрийн үрчлээнүүд үүсдэг байна.
- Хэрэв та нүдний эргэн тойронд үрчлээний эсрэг хамгаалах тос маск хэрэглэдэггүй бол халуун, хүйтэн, цас, салхи зэрэг цаг уурын таагүй байдлууд нүд орчмын маш нимгэн, эмзэг арьсыг гэмтээж үрчлээнүүд үүсгэдэг.
Үрчлээнүүд хэрхэн үүссэн шалтгаануудыг сайтар тодорхойлсны дараа л тэдгээрийг хэрхэн арилгах аргуудыг тодорхойлно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.170.83.166) 2014-07-30 09:37:18
garchgii ni unshaad aygui olzuurhaad unshsan chin baidgui shuu
(202.170.83.166) 2014-07-30 09:36:26
gol zuilee bichihgui goridoochih boltoi yumaa
munguunuu (202.70.46.204) 2014-04-04 00:42:07
nudniihee arisiig musuur archih ni muu gsn uguu nuuree musuur archih ni sain l gdgiin bnlee hudlaa gsn uguu
(202.131.236.250) 2014-04-03 14:18:01
мөсөөр жин тавиарай Мөн сайн брэндийн зовхины тос харамлахгүй түрхэх хэрэгтэй шүү
(202.179.11.122) 2014-04-02 22:34:57
hamgiin gol ymaa bichihed yadgiin be
(202.72.245.150) 2013-10-06 20:09:58
øàë õýðýããøé íóðøñàí ç¿éë áíà ãîë õýëýõ þì íü õààíà áíà
(202.179.20.172) 2013-09-03 09:39:40
zuvulguu chin todorhoi bish l bna daaIim yum bichij yadag bna aaSurtei garchig tavichihaad yu ch heregjuuleh zuil bhgui yum
riri (202.126.91.200) 2013-08-21 14:03:39
henii ch medeh yum bichih yumdaa temtseh argaa bicheechee
ari (202.179.24.47) 2013-08-21 13:56:41
tgd arilgah arga n hn bga