Энэ оны оскарын шагнал авсан “шилдэг” кинонууд
Өнгөрсөн 2-р сард болсон дэлхийн кино ертөнцийн нэр хүндтэй 85 дахь удаагийн “Оскарын шагнал
гардуулах ёслолын ажиллагаа”-наас шалгарсан дэлгэцийн шилдэг
бүтээлүүдийг танилцуулж байна.

“Brave” (2012) - “Шилдэг анимэйшн кино”
“Pixar Animation Studio”-гийн анхны үлгэрийн кино болж гарсан тус хүүхэлдэйн киног дууны дуугаралтын “Dolby Atmos” хэмээх шилдэг хувилбарыг ашиглан бүтээжээ. Зохиолыг бичсэн Бренда Чэпман зохиолынхоо санааг “Ах дүү Гриммийн үлгэрүүд” болон Ханс Крисшень Андерсоны үлгэрүүдээс гадна өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бичсэн гэнэ.

“Django Unchained” (2012) - “Шилдэг эрэгтэй туслах дүр” / “Шилдэг кино зохиол”
2012.12.25-нд Хойд Америкт нээлтээ хийсэн эл киног найруулагч Күэнтинь Тэрантинөүгийн энэ цагийн хамгийн их ашиг олсон киногоор нэрлээд байгаа бөгөөд гол дүрд Леонардо ди Каприо, Жеми Фокс, Самуэл Жексон нар тогложээ. Дүрүүдийн хувцас загварыг дизайнер Шарень Дэйвис гаргасан бөгөөд киноны зураг авалтыг 130 гаруй өдөр хийсэн байна.

“Life of Pi” (2012)
“Шилдэг найруулагч” / “Шилдэг эффект” / “Шилдэг зураг авалт” / “Хөгжмийн шилдэг зохиол”
Адалт явдалт жанрын 3D киног Канадын зохиолч Янн Мартелийн “Life of Pi” (2001) зохиолоос сэдэвлэн бүтээсэн ба Писинь Молитор Пэйтель буюу 16 настай Пи овогт хүүгийн тухай кино юм. Гол дүрд Энэтхэгийн залуу жүжигчин Сэраж Шарма тоглосон ба түүнийг 3000 гаруй хүмүүсээс сонгон шалгаруулсан байна.

“Paperman” (2012) - “Богино хэмжээний шилдэг анимэйшн кино”
Кино шүүмжлэгчдээс багагүй эерэг үнэлгээг авсан энэхүү хар цагаан хүүхэлдэйн киног “Walt Disney Animation Studios” бүтээжээ. Анимэйшн бүтээх уламжлалт аргыг орчин үеийн компьютерийн арга технологитой хослуулан хийсэн анимэйшнийг Жон Каарс найруулан тавьсан байна.

“Argo” (2012) - “Шилдэг эвлүүлэг” / “Шилдэг кино зохиол” / “Оны шилдэг кино”
Америкийн кино найруулагч, жүжигчин Бэн Афлек болон Жорж Клүүни нарын хамтран найруулсан “Арго” кино энэ жилийн Оскарын наадмаас “гурван” номинацид шагнал хүртсэн байна. Киног АНУ болон Ираны дипломат харилцааны хямралын үе буюу 1979 - 1981 онд болсон үйл явдалд үндэслэн бүтээжээ. Энэ үеэр Иранд Исламын хувьсгалын их шуурга дэгдээд байсан бөгөөд Америкийн зургаан дипломатчийг Исламчуудаас аврах ажиллагаа өргөсөн гэгддэг юм байна.

“Les Miserables” (2012)
“Шилдэг нүүр хувиргалт” / “Дууны шилдэг эвлүүлэг” / “Шилдэг эмэгтэй туслах дүр”
Их Британий мюзикл жанрын эл киног бүтээх явц 1980-аад оноос эхтэй бөгөөд Францын яруу найрагч, зохиолч Виктор Югогийн ижил нэртэй романаас сэдэвлэсэн байна. Кинонд хотын захирагч болтлоо амжилтад хүрсэн эрт цагийн ялтан Жинь Уолжиний тухай гардаг ажээ.

“Lincoln” (2012) - “Дизайн чимэглэлийн шилдэг шийдэл” / “Шилдэг эрэгтэй гол дүр”
Нэрт найруулагч Стивен Спильбергийн ээлжит нэгэн түүхэн бүтээл удаах “шилдэг” киногоор нэрлэгдэж байна. Кино зохиолыг АНУ-ын XVI дахь удаагийн ерөнхийлөгч Абрахам Линкольний амьдралын сүүлчийн 4 сарын тухай өгүүлсэн “Team of Rivals: The Political Genius of Abraham Lincoln” намтарчилсан бүтээлээс тусгал болгон бичжээ. Ерөнхийлөгчийн дүрийг Английн жүжигчин Даниэл Майкл Блэйк Дэй Лүс амилуулсан байна.

“Silver Linings Playbook” (2012) - “Шилдэг эмэгтэй гол дүр”
Женнифер Лорэнсийн гол дүрийг нь бүтээсэн эл кино 85 дахь удаагийн Оскарийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртсэн юм. Кино зохиолыг Америкийн зохиолч Мэтью Күикийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээсэн ба “романтик комеди” жанрын хөгжилтэй бүтээл ажээ.

“Skyfall” (2012) - “Киноны шилдэг дуу” / “Дууны шилдэг найруулга”
2012 оны ашиг орлогоороо тэргүүлсэн №2 киногоор шалгарсан “Skyfall” нь Жэймс Бондын XXIII дахь цуврал кино билээ. Олныг байлдан дагуулсан киноны үйл явдлаас гадна Их Британий дуучин Аделийн амилуулсан “Skyfall” дууг дурьдахгүй байх аргагүй юм. Киноны “Skyfall” дууг Жэймс Бондын цуврал киноны анхны анги гарсны 50 жилийн ойн өдөр буюу 2012.10.05-нд 00:07 цагт дэлхий дахинаа цацжээ.

“Anna Karenina” (2012) - “Хувцас загварын шилдэг дизайн”
Их Британий кино дэлгэцийн шилдэг бүтээл болж 2012 онд гарсан тус кино нь ОХУ-ын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” (1877) зохиолоос эхтэй бүтээл юм. Оскарын нэр хүндтэй наадмын дөрвөн ч номинацид нэр дэвшсэн эл кино хувцас загварын шилдэг шийдэлтэй киногоор шалгарсан байна.

“Inocente” (2012) - “Богино хэмжээний шилдэг баримтат кино”
Америкийн баримтат кино бүтээгч, найруулагч Шон Файн энэхүү киног бүтээсэн ба кинонд 15 настай орон гэргүй бяцхан охины тухай өгүүлдэг юм. Тэрээр зураач болох чинхүү сэтгэл, тэмүүлэлтэй нэгэн бөгөөд хүсэл мөрөөдлийнхөө төлөө хэрхэн тэмцэж байгаа тухай гардаг ажээ.
“Amour” (2012) - “Гадаад хэл дээрх шилдэг кино”
Австри, Герман болон Францын гурван кино компаний хамтарсан “Amour” кино нь Австрийн кино найруулагч Майкл Ханэкегийн ээлжит бүтээл бөгөөд Энн ба Жорж нарын амьдралын тухай өгүүлдэг дэлгэцийн шилдэг кино юм. Кино зохиолыг Майкл Ханэке өөрийн гэр бүлд тохиолдсон энэ төрлийн бодит явдлаас сэдэвлэн бичсэн байна. Кинонд ахимаг насны хосууд болох Жорж ба тархины эмгэгээр шаналж байгаа гэргий Энн нарын хайрын түүхийг Франц хэл дээр хүүрнэх ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.