Дэлхийн шилдэг авиа компанид ажиллахаар сонгогдсон Монголын анхны эмэгтэй Лхагвасүрэнгийн Намуулан

2013 оны дэлхийн шилдэг авиа компаниар тодорсон "Emirates airline" авиа компанид монгол бүсгүй ажиллах болжээ. Арабын Эмират улсын энэ авиа компанийн боловсон хүчнээ бэлтгэдэг ээлжит төгсөлтөөр Монгол Улсын иргэн Лхагвасүрэнгийн Намуулан 4000 хүнээс шалгарч, хагас жилийн хугацаанд дадлагажигчаар ажилласнаар тус компанийн үндсэн ажилтан болсон байна.

Мөн тэрээр дэлхийн агаарын тээврийн тэргүүлэх зэрэглэлийн авиа компанид Монголоос ажиллаж буй анхны онгоцны үйлчлэгч болж байгаа юм. Л.Намуулан хамгийн том онгоц гэгддэг B777 болон хоёр давхар онгоц болох Airbus 380-аар нисэхээр мэргэшсэн ажээ.

 Түүнчлэн Л.Намуулан нэр хүндтэй компанид ажиллах батламжаа гардах үеэрээ Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлж, төрийнхөө далбааг Арабын нэгдсэн Эмират улсад мандуулжээ.

Сонирхуулахад “Emirates airline” компани 60 мянган ажилтантай, 78 oрны 132 хот руу нислэг үйлддэг. Одоогийн байдлаар 170 онгоцтой ч 84 тэрбум доллараар үнэлэгдэх 200 гаруй онгоц нэмж авахаар захиалга өгчээ.

Мөн “Emirates airline” хамгийн олон A380 буюу хоёр давхар онгоц эзэмшдэг, агаарт гар утас хэрэглэх үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн, жил дараалан агаарын entertainment шагнал хүртсэн зэрэг амжилтаараа дэлхийн шилдэгт нэрлэгдэх болсон авиа компани ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (88.170.194.21) 2013-07-20 01:53:00
pooh baharhaj bn ene ch zugeer suuj baigaad irdeg amjilt bish shuu neleen hicheel zutgel orson mash tom amjilt amjilt husie
(203.91.117.4) 2013-07-19 23:26:41
surtei yum yu bgan ene zugeer l neg uilchlegch yamar shine heelt hiisen bish
(103.23.51.3) 2013-07-19 21:52:58
amjilt