Женнифер Лопез “Америкийн шүтээн” шоуг дахин шүүхээр болжээ
“Америкийн шүтээн” шоуны 13-р улирлын шүүгчээр дуучин Дженнифер Лопез ажиллахаар боллоо. Тэрээр өнгөрсөн жил тус шоуг дахин шүүхгүй хэмээн мэдэгдэж байсан ч түүнд маш сонирхолтой санал тавьсан учир татгалзаж чадаагүй байна.

Удахгүй шинэ дугаараа эхлэх “Америкийн шүтээн” шоуны шүүгчдийн суудалд Австралийн кантри дуучин, жүжигчин Николь Кидманы нөхөр Кит Урбан залрах гэнэ. Харин үлдсэн хоёр шүүгч хэн болох нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч Дженнифер Лопезийг шүүгчийн суудалд дахин харахыг хүсч байгаа фэнүүд нь цөөнгүй байгаа бөгөөд мэдээж зохион байгуулагчдын зүгээс мөнгө хайрлахгүй байгаа аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







