Э.Ариунтунгалаг Азийн хүүхдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
БНХАУ-ын Наньжин хотноо Азийн хүүхдийн хоёрдугаар их
наадам үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд Азийн 45 орны өсвөрийн тамирчид
спортын 16 төрөлд 122 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Манай баг
тамирчид хөнгөн атлетик, сагсан бөмбөг, туялзуур сэлэм, ширээний теннис,
талбайн теннис, гандбол, хүндийг өргөлт, буудлага, жүдо гэсэн есөн төрөлд хүч үзэж
байгаа. Өчигдөр тус наадмын охидын 2000 метрийн саадтай гүйлтийн төрөлд
өрсөлдсөн Э.Ариунтунгалаг хүрэл медаль хүртэж, Ө.Оюундарь долдугаар байрт
шалгарчээ.

Монголын өсвөрийн тамирчид уг наадмаас одоогоор гурван хүрэл медаль хүртээд байна. Өмнө нь жүдо бөхийн төрөлд З.Түшигтөр, Ц.Хулан нар хүрэл медалийн эзэд болсон билээ.

Монголын өсвөрийн тамирчид уг наадмаас одоогоор гурван хүрэл медаль хүртээд байна. Өмнө нь жүдо бөхийн төрөлд З.Түшигтөр, Ц.Хулан нар хүрэл медалийн эзэд болсон билээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







