Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун НҮБ-ын Байгаль орчны ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Кенийн Найроби хотноо өнгөрсөн долоо хоногт хуралдсан НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганаар Монгол Улсын иргэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Санжаасүрэнгийн Оюун тус байгууллагын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Өмнө нь улс болгоны Байгаль орчны яамд нэгдсэн Байгаль орчны сайд нарын зөвлөл гэсэн байгууллага байсан бол одоо илүү өргөжин НҮБ-ын Байгаль орчны ассамблей гэсэн шинэ бүтэц, зохион байгуулалтад орж байна. Энэ нь /United nations Environment assembly буюу UNEA/ урьд нь НҮБ-аас байгаль орчны чиглэлээр байгуулж байсан байгууллагуудаас хамгийн том нь болж байгаа бөгөөд НҮБ-д гишүүнчлэлтэй бүх 193 орны байгаль орчны яам, ашиг сонирхол нэгтэй бусад байгууллага, бүлэглэлүүдийг нэгтгэн анхны чуулганаа хийсэн нь энэ юм байна.








