Польш улсын Их Дээд Сургуулиудад хямд үнээр суралцах боломж нээгдлээ!

Польш улсын Их Дээд Сургуулиудад хямд үнээр суралцах боломж нээгдлээ!

- Бакалавр болон магистрын сургалт
- Англи хэл дээр, бүх чиглэлээр
- Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсрол
- Xямд үнэ
- Тайван, тансаг орчин
- Европын холбооны диплом

ЖИЛИЙН ТӨЛБӨР ЕРДӨӨ $ 2000!

Элсэлт "09 сарын 05"-ыг хүртэл тул Та яаравчлаарай!
(Хичээлийн шинэ жил 10 сарын 01-ээс эхлэнэ)

“Study in Krakow” Xөтөлбөрийн албан ёсны төлөөлөгч POLAND.MN
(+976) 94115940,
(+976) 98190971
info@poland.mn

























Польш улсын талаар
Польш улс нь төв Европын орон бөгөөд Герман, Чех, Словак, Украйн, Беларус, Орос болон Литв улсуудтай хил залгаа оршдог. Газар нутгийн хэмжээ нь 312 мянган км.кв бөгөөд энэ нь Европдоо  хэмжээний хувьд томоосоо есдүгээрт тооцогддог аж. Газар нутгийн хувьд Монголоос гурав дахин жижиг ч нийт хүн амын тоо 12 дахин их буюу 38.5 сая юм. 2007 онд Европын холбоонд элссэн ба бусад Европын улсууд руу визгүй зорчих эрхтэй болсон. Одоогоор Европын холбооны гол үйлдвэрлэгч орнуудын нэг болоод байгаа бөгөөд Европын холбооны шийдвэрлэгч орнуудын нэг болох зорилготой.

Варшав хот

 
Польшийн том хотуудаас дурдвал
Польшийн нийслэл нь Варшав хот бөгөөд Краков, Лодз, Вроцлав, Познан, Гданск гэх мэт томоохон хотуудтай. Варшав хот нь эдийн засаг төвлөрсөн худалдаа арилжааны төв бол хуучин нийслэл болох Краков хот нь түүх дурсгал, соёл урлаг,  боловсролын хот гэгддэгээрээ онцлог юм.

Вроцлав хот
 

Краков хот
Краков хотод 759 мянган иргэн оршин суудаг бөгөөд томоосоо 2-т тооцогддог хот юм.  Уг хотод 13-р зууны үеэс үлдсэн уран барилга, хааны ордон гээд түүх дурсгалын олон өв өнөөдрийг хүртэл хадгалагдан үлдсэн бөгөөд Аялал жуулчлалын том хот юм.
 

Польшийн сургалтын систем
Польшийн язгууртнууд бүүр 12-р зуунаасаа боловсролын системдээ ихээхэн анхаарал хандуулж ирсэн бөгөөөд төд удалгүй Польш нь өндөр боловсролтой орон болж чадсан юм. Тус улсын анхны Их Сургууль болох Jagiellonian University нь 1364 онд байгуулагдсан бөгөөд Европ даяар алдартай том сургууль юм. Боловсролын системийн чанараараа Польш дэлхийд 23-т бичигддэг. Польш орон нь IТ-ийн салбарт Европдоо тэргүүлэгч бөгөөд Олон улсын программчлалын тэмцээн уралдаанд Орос, Америк, Хятадын дараагаар дөрөвдүгээрт жагсдаг.
 

 

Польшийн томоохон Их Дээд Сургуулиуд

Польшид нийт 427 Их Дээд Сургууль байдгаас 126 нь улсын, 301 нь хувийн харъяалалтай бөгөөд Польш оронд нийт 2 сая оюутан суралцдаг.

Warsaw University- 1816 онд байгуулагдсан Варшав хотын Улсын Их сургууль; нийт 56 мянган оюутантай.

AGH University of Science and Technology- 1919 онд байгуулагдсан Краков хотын улсын Их Сургууль; Уул уурхай болон Металлургийн чиглэлээрээ Польшийн хамгийн алдартай сургууль; 43 мянган оюутантай.

Jagiellonian University- 1364 онд байгуулагдсан Краков хотын улсын Их Сургууль, нийт 51 мянган оюутантай.

Andrzej Frycz Modrzewski Krakow University- 2000 онд байгуулагдсан Краков хотын хамгийн том хувийн Их Сургууль, нийт 18 мянган оюутантай.

University of Wroclaw- 1945 онд байгуулагдсан Вроцлав хотын Улсын Их сургууль, нийт 31 мянган оюутантай
 
Andrzej Frycz Modrzewski Krakow University

Польш дахь Монгол оюутнуудын амьдрал
Польшид нийт 200 гаруй Монгол оюутан залуус суралцдаг бөгөөд дийлэнх нь засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Краков хотод ойролцоогоор 30 гаруй Монгол оюутан байдаг. Польш нь гадаад оюутнуудын хувьд хамгийн тааламжтай орон юм. Учир нь сургалтын чанар маш өндөр, Европын бусад орнууд руу визгүй зорчдог гэх мэт олон давуу талаас гадна хамгийн гол нь амьдралын өртөг маш бага, дотуур байрны төлбөр бусад Европын улсуудтай харьцуулахад хамгийн хямд. Амьдралын өртөг сардаа ойролцоогоор 300-400$ байдаг.
 
Students


 
Wawel, Krakow
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Mr Chris (162.217.27.55) 2017-10-26 19:19:51
ВАМ НУЖНЫ КРЕДИТЫ 2 ИНТЕРЕС ДЛЯ КОМПАНИИ И ЧАСТНОГО ЦЕЛИ ЕСЛИ ЭТО ДЕЛО Заполнение и возврат Имя === Требуемая сумма === Продолжительность == страна Цель === Номер мобильного телефона === Идентификационная карточка === Когда эта информация будет получена моей компанией кредит начнет быстро связаться с нами по электронной почте christloanfundsgmailcom
Bilguun (202.131.238.2) 2013-08-26 16:34:35
Оо их дажгүй эд байна лээ