”Sweet Kitchen” бүтээлч бүсгүйчүүдийн группын бүсгүйчүүд Монголын хамгийн том бялууг хийжээ
Монголд анх удаа зохион байгуулагдсан UB FOOD FESTIVAL-ийн хүрээнд Грийн Катеринг
ХХК-ийн дэд захирал С.Батмөнх болон Sweet Kitchen группийн бүтээлч бүсгүйчүүд
хамтран Монголын хамгийн том бялууг хийжээ.

Тус өдөрлөгийг хоолны соёлыг олон нийтэд таниулах зорилготойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн соёл урлагийн газар, “Вива сити” хороолол хамтран зохион байгуулсан юм.

Тус өдөрлөгийг хоолны соёлыг олон нийтэд таниулах зорилготойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн соёл урлагийн газар, “Вива сити” хороолол хамтран зохион байгуулсан юм.

“Sweet kitchen” бүтээлч бүсгүйчүүдийн фэйсбүүк группийнхэн гурван метр урт, нэг метр өргөнтэй торт хийж, 1800 хүнд хүртээсэн юм. Аварга бялууг 17 бүсгүй найман цаг хийсэн бөгөөд нийт 919 ширхэг өндөг, 30 кг гурил, 28 кг элсэн чихэр, 45 литр крем оржээ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







