Үхлийн ирмэгт тулсан ч амьд үлдэж чадсан хувьтай хүмүүс
Амьд явахын төлөө өвчин зовлонтой нэг нь эцсээ хүртэл тэмцэж, зориглож, хичээж байхад өөрийгөө хайрладаггүй, амьдрах хувь заяагаа голох нэгэн ч байх юм. Үхэл тэднийг дайрсан ч амьдрах хувь тохиосон юм.Гэхдээ зөвхөн азтайд нь бус итгэлтэйд нь энэ гайхамшиг тохиодог юм...

Зүрхгүйгээр 4 сар амьдарсан охин

14 настай Д’Жанна Симмонс зүрхний дутагдлаас болоод зүрх шилжүүлэн суулгах шаардлагатай болж. Гэтэл донорын зүрх хугацаандаа ирсэнгүй охин зүрхгүйгээр бараг дөрвөн сар тэссэн байна. Цусыг нь харин хоёр хиймэл шахуургаар эргүүлж байсан гэнэ.

118 хоногийн дараа түүний донорын зүрх ирж шилжүүлэн суулгаснаар охин дажгүй амьдарчээ.
Бүсгүйн биед 11 төмөр гадас шивжээ

2009 онд 17 настай Катрина Бургессийн сууж явсан машин 100 км цагийн хурдтай явсан ачааны машинтай мөргөлджээ. Бүсгүй азаар амьд гарсан ч түүний биед, хүзүү, хөл, сээр нуруу гээд 11 ширхэг төмөр гадас шивчихсэн байж.

Таван сарын хугацаанд хэд хэдэн мэс засал хийсний ачаар тэрээр эв эрүүл болсон байна.Түүгээр ч зогсохгүй бүсгүй загварын агентлагтай гэрээ хийн ажиллаөж эхэлжээ.
Охины тархийг супер цавуугаар...

Элла-Грейс Ханимэн охин төрөхдөө л цусан хангамжийн маш ховор аневризм гэдэг өвчтэй төрсөн гэнэ. Энэ нь нэг хавхаг хэт ихээс болоод цусны эргэлт нь тархинд илүү их хүрэх өвчин. Үүнтэй тэмцэхийн тулд эмч нар энэ хавхгийг багасгах зорилгоор эмнэлгийн цавуу ашигласан байна.

Энэ арга асуудлыг бүрэн шийдээгүй ч охин хэвийн байдлаар удаан амьдрах боломжтой болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.