Өнөөдөр T- ARA хамтлагийн хэвлэлийн бага хурал боллоо

Солонгосын Core Content Media компанийн харьяа Т- Ara, Davichi, Speed, Seeya хамтлагууд 09- сарын 21 нд  "Төв цэнгэлдэх хүрээлэнд"  тоглолтоо хийхээр боллоо. Тоглолт 17 цагаас эхлэх бөгөөд яг цагтаа, ганцхан удаа болох юм.ы IHC компаны захирал Квон Хик Сун хэлэхдээ тоглолтын бэлтгэл 90 хувьтай явж байна. Тоглолт хамгийн сайн тоног төхөөрөмжтэй, хамгийн эмх цэгцтэй, хамгийн өндөр түвшний амьд тоглолт болно гэж хэлсэн юм.

Тоглолтын билет нь яг мөнгөн дэвсгэрт шиг хийгдсэн бөгөөд глограммын нууцлалтай юм. Алтан утасны ялтас суурьлуулсан учир гурван байрлалд гэрэл тусгахад ETV гэсэн лого цаана нь харагдаж байгаа аж. Тиймээс хуурамч билет гарах боломжгүй юм. Энгийн билет 35000, тусгай ангилал 60000, Vip 350000 төгрөг байх юм.



Мөн 09-р сарйн 21- ны тоглолттой холбогдуулан 09-р сарын 14 нд К- pop дууны тэмцээн болон бүжгийн тэмцээнийг ETV- тэй хамтран зохион байгуулахаар болжээ. Энэхүү тэмцээнд эхний гурван байрыг эзэлсэн хүүхдүүдийг Бүгд Найрамдах Солонгос улсын Чонжугийн их сургуульд суралцах эрх олгох бөгөөд сургалтын төлбөр дотуур байр, замын зардлыг олгох юм байна. Мөн тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд T-ARA хамтлагийн тоглолтыг үзэх эрхийг өгөх юм. Энэхүү тэмцээнд Солонгос дуу дуулах дуртай, бүжиглэх дуртай хүүхдүүд орох боломжтой аж.

Цаг агаарын байдал таатай таагүй ямар ч байсан тоглолтоо төвлөсөн цагтаа хийх бөгөөд ганцхан удаа яг цагтаа хийнэ хэмээн ETV-ын захирал Ц.Энхбат онцлон хэлсэн юм. 

Дашрамд дуулгахад Speed хамтлаг 7 эрэгтэй гишүүнтэй бөгөөд бүжгийн өндөр чадвартай залуу хамтлаг юм. Харин Seeya хамтлаг 4 гишүүнтэй бөгөөд ихэвчлэн уянгын дуу дуулдаг юм байна. Мөн T- ARA, Speed хамтлаг нь Монголын говьд клипны зураг авалт хийхээр болжээ.  
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.