Дуучин A-Cool фенүүд болон Фейсбүүк найзуудынхаа дунд уралдаан зарлажээ

Дуучин A-Cool фенүүд болон Фейсбүүк найзуудынхаа дунд нэгэн сонирхолтой уралдаан зарлажээ. Зураг зурах дуртай басхүү уран сэтгэмжтэй залуусын дунд өөрийн нэрийн логог дуулсан дуунууд болон нэртэй нь холбогдуулан хамгийн гоёор урласан хүнийг шалгаруулж, iPhone5 болон сүүлд гаргасан “Зөөлөн хайр” цомгоор урамшуулах юм байна.

Бүсгүй та уг уралдаанд оролцхыг хүсвэл A-Cool-ыг илэрхийлж чадах лого бүтээгээд, зургаа түүний Фейсбүүк хуудсанд оруулахад л хангалттай. Ингээд уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-ны хооронд хамгийн олон Like цуглуулснаар нь шалгаруулах аж.

Хамгийн сонирхолтой нь, тэрхүү ялагч болсон лого дуучин A Cool-ын магадгүй насан туршийн нэрийн хуудас нь болж болзошгүй бололтой.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.