“Говь” брэндийн шинэ нүүр царай

ҮДБЭЧ-ын бүжигчин бүсгүй Монголын ноос ноолуурын салбарын анхдагч “Говь” брэндийн нүүр царай боллоо.

Түүнийг Мягмарын Бямбаа гэдэг бөгөөд 2004 оноос одоог хүртэл ҮДБЭЧ-т бүжигчнээр ажиллаж байгаа юм. Тэрээр 1999-2004 онд Хөгжим бүжгийн дээд сургуулийг бүжигчин, жүжигчин, 2003-2007 онд МУИС-ийг Ардын урлаг судлаач багш мэргэжлээр төгсчээ. Мөн өнгөрсөн онд МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасан авьяаслаг бүжигчин аж.


Нэмж хэлэхэд М.Бямбаа нь тун удахгүй нээлтээ хийх “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” МУСК-нд Яргуй гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн юм.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (203.91.118.178) 2015-01-05 09:46:39
хөгшин эрийн боол бололтой ямарч аз жаргалгүй галгүй матар байна даа