Дэлхийн хамгийн алдартай бас эмгэнэлтэй хоёр охины зураг
1. Афганистан охин [1984]
Зурагчин : Steve McCurry

Энэ бол Афганистан охины зураг. Үүнийг бидний сайн мэдэх National Geographic сувгийн зурагчин Steve McCurry авсан байна. Sharbat Sugar нэртэй энэ охин Афганистан дахь дүрвэгсдийн албан ёсны бус сургуульд сурдаг охидын нэг. Афганистан эмэгтэйчүүдийн зургийг авна гэдэг маш хэцүү байдаг ч Steve McCurry д охины зургыг авах ховор боломж тохиосон байна. Зургийг авах үед Sharbat 12 настай байсан бөгөөд дараа жил нь National Geographic н нүүр болжээ. Харин түүний хэн болох нь 1992 онд тогтоогдсон байна.
2. Omayra Sánchez [1985]
Зурагчин : Frank Fournier

1985 оны 11 сарын 14 нд Nevado del
Ruiz (Колумб) галт уулын дэлбэрэлт болж 25,000 хүн амь насаа алдсан
харамсалт хэрэг болж байсан . Харин тэдгээр хохирогчдын нэг бол Omayra
Sánchez охин юм. Тэр үед охин 13 настай байсан бөгөөд усанд 3 хоног
байсны дараа түүнийг амьсгал хураахын өмнөхөн авсан зураг юм байна.
Зураг хэвлэгдэн гарсаны дараа олны зүгээс зурагчин болоод Колумбын
засгийн газар охиныг амьсгал хураахаас нь өмнө авраагүй хэмээн буруушааж
нилээд хэмжээний эсэргүүцэл гарсан байна.







