Э.Батзаяагийн “Мэдэрхүйд” хэмээх үзэсгэлэн өнөөдөр нээнэ
Монголын шилдэг арт директоруудын нэг
Зураач, Гэрэл зурагчин, ХААИС-ын багш, “DUAL ZET” студийн арт директор
Э.Батзаяагийн уран бүтээлийн “Мэдэрхүйд” хэмээх уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-нд буюу өнөөдөр нээлтээ хийх гэж байна.

Өнгө, зохиомжийн мастер хэмээгдэж мэргэжлийнхэнд өндрөөр үнлэгддэг тэрээр БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байсан нэгэн аж. Түүнчлэн БНСУ-д байх хугацаандаа өөрийн бие даасан үзэсгэлэнгээ хэдэнтээ толилуулж олон шагнал урамшуулал, алдар хүндийн эзэн болж байжээ. Ийнхүү эрхэм уран бүтээлч маань эх орондоо гаргаж буй анхны үзэсгэлэндээ 2005-2010 онд туурвисан өөрийн хамгийн шилдэг бүтээлүүдээ дэлгэж урлагт хайртай, урлагийг сонирхдог хэн бүхэнд сэтгэлийн цэнгэл эдлүүлэх нээ.

Та бүхнийг өнгө, зохиомжийн гайхалтай шийдэл бүхий ертөнцөөр аялуулах “Мэдэрхүйд” хэмээх уран бүтээлийн үзэсгэлэн нь өнөөдөр 17:00 цагаас “Blue Moon art gallery”-д нээлтээ хийнэ, ирэх сарын 05-нийг хүртэл дэлгэгдэх ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.