ДАШТ-ий дөрвөн медальтай Монголын анхны тамирчин болсон О.Насанбурмаа боллоо
2018 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд барилдсан О.Насанбурмаа мөнгө медаль хүртэж, дэлхийн аврагаас 4 медаль хүртсэн монголын анхны тамирчин болж байна. Ийнхүүү тэрээр Монголын чөлөөт бөхийн тамирчдын 60 дахь медаль, 21 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирлаа.


Тэрээр “Токио-2008”, “Стамбул-2011”, “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл, “Универсиад” наадмын мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл, “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хошой алт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт, Польшийн нээлттэй тэмцээн, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн, Сассаригийн ОУТ-ий аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурав, Монгол Улсын долоон удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алтай” констракшн, Төмөр замын цагдаагийн хэлтэсийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин юм.

Арав дахь ДАШТ-дээ зодоглосон тэрбээр Будапештийн дэвжээнд 1/8 шигшээд эзэн орны Николета Шмолкаг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд 23 хүртэлх насны Европын хошой аварга Туркийн Бусе Тосуныг 7:6-гаар, хагас шигшээд энэ жилийн цэргийн ДАШТ, Красноярскийн “Алтан Гранпри”, “China Open” ОУТ-д аваргалсан БНХАУ-ын Ван Жюанийг цэвэр, алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга Канадын Жюстина Ди Стасиод 2:4-өөр ялагдав.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







