“Cashmere Workshop-2014” загварын шоуны нүүр царай тодорчээ

Энэ намрын анхны загварын шоу “Cashmere Workshop-2014” Америкт амьдардаг монгол дизайнерийн загваруудаас бүрдэх юм байна. Өдөр тутмын болон ажил хэрэгч хослол, богино даашинзны коллециос бүрдэх уг шоу ирэх есдүгээр сарын 4-нд “Blue Sky” цамхагт болох аж.

Загварын шоунд Монголын шилдэг загвар өмсөгчдийг сонгон шалгаруулж авсан байна. “Cashmere Workshop” брэндийн энэ жилийн нүүр царайгаар мисс Т.Ундармаа, модель Т.Батцэцэг нар шалгарчээ.

 Дашрамд дурьдахад уг загварын шоунд дуучин Б.Амархүү ая дуугаа өргөх юм байна.









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
sea (103.11.195.197) 2013-08-30 20:05:13
saihan huuhen baina