Эмэгтэйчүүдэд өгсөн эмч нарын зөвлөгөө


Доктор Вики Рэйкнер: “Эмчид хандах болсон шалтгаанаа оновчтой тайлбарла. Өвчний шинж тэмдэг, зовиураа бүрэн тайлбарлаж байж л зөв онош тогтооно. Тиймээс анхаарлаа төвлөрүүлж, юу хүсч буйгаа тодорхой тайлбарлаарай.”

Арьс өнгөний эмч Дэвид И.Банк: “Айж, сандрах хэрэггүй. Зүгээр л эмчтэйгээ ярилц. Юуны ч тухай байж болно. Миний өвчтөнүүд батга, хөлрөлт, эвгүй үнэрийн тухай ярианаас байнга л зайлсхийдэг. Эцсийн эцэст та бага ярих тусам бэрхшээл тань улам л нэмэгдэх болно”

“Хэрэглэж байгаа бүхий л эмээ нуулгүй тоочоорой. Эмийн жор гэдэг тоглоом биш.”  
Эм зүйч Брайн И.Лэйси.


Сексийн тухай хоёр өгүүлбэр

Эмэгтэйчүүдийн эмч Хилда Хачерсон: “Долоо хоногт хэдэн удаа дур ханадгаа тодорхойл. Дур тавих үед ялгарч буй гормон сэтгэл санааг тайвшруулж, эрч хүч өгдөг. Урт наслуулж ч мэдэх юм. Хэрэв та хамтрагчгүй бол хиймэл эрхтэн туршаарай.”


Эмэгтэйчүүдийн эмч Майкл П.Годмэн: “Амьдралд байдаг хөгжилтэй хэрнээ эрх чөлөө, эрүүл мэнд амтлуулдаг цөөхөн зүйлсийн нэг нь секс. Тиймээс татгалзах хэрэггүй.”

Хорт хавдрын эрсдлийг таслан зогсооё

Хорт хавдрын эмч Лэсли Р.Демарс: “Гэр бүлийн түүхээ судлаарай. Аав ээж, өвөө эмээ, эсвэл авга нагац нарын чинь хэн нэг нь тавь хүрэхээсээ өмнө хорт хавдраар өвчилж байсан юм биш биз? Тэгвэл танд энэ өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр гэсэн үг.”


Харвард Их сургуулийн профессор Жоан И.Мэнсон: “0.02 - 0.025 грамм. Энэ бол Д амин дэмийн норм. Ялангуяа бид өвлийн улиралд нарны гэрлээс Д амин дэм авч чаддаггүй. Харин уг амин дэм ясны бэхжилтэд хэрэгтэйгээс гадна хавдрын эсрэг үйлчлэл үзүүлдэг.”



Жингээ хасах хялбар арга

Хүнсний мэргэжилтэн Мэлина Б.Жэмполис: “Килограмм биш харьцааг л бод. Айдсыг чинь багасгах болно. Хэрэв та илүүдэл жинтэй бол биеийн жингийнхээ 5-10 хувийг хаяхад л хангалттай. Таны эрүүл мэндийг эрсдлээс хамгаалах болно.”


Хүнсний мэргэжилтэн, доктор Уиллиам Диэтз: “Илчлэг бага хүнс хэрэглэхийг хүсдэг бол жимс, ногоо гэх мэт аль болох шүүслэг хүнстэй нөхөрлөөрэй. Хамгийн гол нь калоригүй.”



Үдэшлэг хэсэхдээ ч ухаалаг бай

Эмэгтэйчүүдийн эмч Мэри Жэйн Минкин: “Гурван хундагын дараа таны биеийн 86 хувь үйл ажиллагаагаа алддаг. Тиймээс нэмэх хэрэггүй.”

Эрүүл чийрэг эмэгтэйчүүдийн мөрддөг гурван зүйл

Физилогич Жон А.Барг: “Эрүүл амьдралыг хүсдэг бол зорилгоо тодорхойл. Гэр хүртлээ хоёр буудал газар алхахаас эхэл. Ямар ч дасгалаас илүү нөлөөлнө.”

Физилогич Лори Ж.Хэйм: “Эрүүл мэндийн вэб хуудсаар ороорой. www.e-health.mn, www.moh.mn, www.103.mn”

Роберт Ламберц: “Ирээдүйдээ анхаарал хандуул. Ихэнх залуу бүсгүйчүүд эрүүл чийрэг байдаг ч тэд хөгшрөх тухай огтхон ч боддоггүй. Тиймээс өөрчлөлтийг өнөөдрөөс эхэл. Дасгал хийж, эрүүл хүнс хэрэглэн, эрүүл мэнддээ зориулж дансандаа мөнгө хадгал.”

Зөв биетэй байхад л болно

Зөв хооллолтын мэргэжилтэн Кэвин Р.Уондлер: “Хэрэв та нэг л өглөө босоод таргалснаа мэдсэн бол өчигдөр юу гэж бодож байснаа санаарай. Толин дахь тусгал тань бодит биш, таны хийсвэрлэлийнх байж ч болох юм.”

Зүрхнийхээ төлөө

Дотрын эмч Ника Голдберг:
“Давс бага хэрэглэ. Өнөөдөр та эрүүл залуу байгаа ч тавь шүргээд ирэхэд даралт чинь ихэсч, зүрх тань өвчлөх магадлал ихсэх болно.”

Эмэгтэйчүүдийн эмч Кристиан Нортрап: “Унтахын өмнө түрүүлгээ харан толгой, мөрөө өргөн хоёр хүртэл минут хэвтэж занш. Цээжийг чинь тэнийлгэж, цусны эргэлтийг сайжруулан, уушиг зүрхэнд чинь эерэгээр нөлөөлнө.”

Арьсны хавдраас сэргийл

Арьс өнгөний эмч Эллен Мармур: “Сард нэг удаа арьсаа оношлуул. Гэхдээ эмчид хандахын өмнө усанд ороорой. Чийгшүүлэгчтэй арьсны оношлогоо буруу гардаг.”

Гоо сайхны мэс засалч Майкл И.Жонс: “Хурц нартай өдөр малгай өмсч хэвш.  Миний нэг өвчтөн нүүрэндээ байнга нарны хаалт хийдэг байсан атал биеэ огт хайхардаггүй байсан юм. Харамсалтай нь нэг л өдөр толгойд нь хавдар үүссэн байсныг мэдсэн.”




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.