Нүдний шил сонгохдоо юуг анхаарах вэ?



Таарч тохирсон шилний хүрээ царайг бусад гоёлын нэгэн адил чимж чаддаг.

Хэрэв та хар үс, бор царайтай бол танд бараан өнгийн хүрээ илүү зохино.



- Харин хүрэн үс, цайвар царайтай хүмүүс цайвар өнгийн хүрээ илүүтэй тохирдог.
- Шилийг сонгохдоо хүртэл бодолтой хандах хэрэгтэй.
- "Хавар", "өвөл" хэв шинжийн хүмүүст ногоон, цэнхэр туяатай шилнүүд тохиромжтой харагддаг.
- "Хавар", "намар" хэв шинжийнхэнд шаргал, улаан буурал өнгийн бууралттай шил илүү зохидог. Гэхдээ хүрээний өнгөнөөс илүү хэлбэр нь зохисон байх нь чухал байдаг.


- Дугуй царайтай хүн бол дугуй хэлбэртэй шил зүүсний хэрэггүй юм.
- Хүрээний хэлбэр нүүрний хэлбэрээс тэс ондоо байсандаа зүгээр байдаг.


Нүдний шил зүүдэг хүмүүст нүдээ хэрхэн будах талаар хэдэн зөвлөгөө өгье.

- Холын харааны шил нүдийг жижигрүүлж харагдуулдаг тул нүдийг тод будахад гэмгүй.
- Харин ойрын харааны шил зүүдэг хүмүүс аль болох гэгээтэй сүүдрэг тавьж байх хэрэгтэй.
- Тод бараан өнгөөр будсан нүд улам томорч эвгүй харагддаг юм.
- Ойрын харааны шил зүүдэг хүмүүс нүдээ маш анхааралтай нямбай будах шаардлагатай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН (103.26.193.11) 2014-06-12 11:10:44
ЗӨВ ШҮҮ