Гэрийн нөхцөлд хэрхэн зайрмаг хийх вэ?
Зайрмагийг дурлалт хосуудын идээ гэдэг. Харин энэ идээнд мөнгө үрэхгүйгээр гэрийн нөхцөлд хялбархан хийж хайртай хүнээ баярлуулах аргыг зөвлөж байна. Өөрсдөө хийсэн зайрмаг дэлгүүрийн зайрмагнаас илүү амттайг мэдрээрэй.

Орц: Гадил жимс 3 ширхэг
Шоколад 100 гр
Элсэн чихэр 50 гр
Цөцгий 250 гр
Нимбэгний шүүс
Бэлтгэх арга: Гадил жимсээ цэвэрлээд жижиг хэмжээтэй хэрчинэ. Дараа нь элсэн чихэр, нимбэгний шүүстэй нийлүүлж нухаш болтол нь хутгана. Хутгагч миксер байвал зүгээр. Бий болсон холимогт, хутгасан цөцгийгөө хийгээд крем маягийн паст болтол нь хутгана. Үүний дараа бэлтгэсэн том хундаганд хийгээд гурваас дөрвөн цаг хөргөгчинд тавина. Хөлдсөний дараа усны ууранд хайлуулсан шоколадаар чимэглээрэй. Мөн амтат зайрмагандаа нэр бодож олоорой.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Тусламж хүсч байна
(180.235.184.146)
2014-06-28 08:21:15
Би хөдөө сумаас холбогдож байна Зайрмаг хийхэд бэхжүүлэгч өтгөрүүлэгч хөөс зэрэг олон хольц байх юм Хир сүүнд ямар хэмжээтэй хийдэг талаар надад хэлж өгч туслаач
0
0
0
Хариулах







