Гэр бүл тогтвортой байхад нөлөөлдөг 8 чухал зүйл
Гэр бүлийн тогтвортой, бат бөх байдалд хосуудын харилцан хүчин чармайлт чухал байдаг шүү дээ. Харин Romanticupdates.om-оос гэр бүлийн энэхүү тогтвортой байдалд ихээхэн нөлөө үзүүлдэг 8 зүйлийг тоочин бичжээ. Үүнийг Уншигчиддаа хүргэе.

1. Хайр ба амлалт
Хайр гэдэг бол өөрөө хэн нэгэнд итгэх, амлах шийдвэр байдаг. Энэхүү шийдвэр нь мөнхөд үргэлжлэх хэрэгтэй.
2. Бэлгийн амьдралын журамт байдал
Гэр бүлийн бэлгийн амьдралд бие махбодь илүү хамаатай боловч, зүрх сэтгэл ч мөн хамааралтай. Та өдөр бүр бэлгийн журамт байдлаа хамгаалж, бүхнийг зөвхөн нөхөртөө (эхнэртээ) зориулж байх нь чухал юм.
3. Даруу байдал
Эрүүл гэр бүлийг бий болгох чухал алхмуудын нэг нь та “Хүн төгс биш, алдаа гаргаж болно. Харин түүнийг нь та уужуу ухаанаар уучилж байх хэрэгтэй” гэдгийг хүлээн зөвшөөрөх чадвар юм.

4. Тэвчээр ба уучлалт
Хэн ч өв тэгш, төгс биш учраас гэр бүлийн амьдралд уучлалт, тэвчээр гэдэг зүйл яахын аргагүй байх ёстой. Энэ нь гэр бүлийн харилцааг эрүүл байлгах хамгийн чухал хүчин зүйл гэдэгт би итгэлтэй байна.
5. Цаг хугацаа
Цаг хугацааны хөрөнгө оруулалтгүй ямар ч харилцаа байдаггүй. Амжилттай гэр бүлийн харилцаа нь цаг хугацааг л шаарддаг. Гэр бүлийн харилцаа нь бусад харилцаанаас илүүтэйгээр танаас цаг хугацаа шаарддаг учраас ч таньд хамгийн ойр дотно, гүн гүнзгий байдаг юм.
6. Шударга байдал ба итгэл
Энэ нь гэр бүлийн харилцааг бүхий л талаараа эрүүл байхад нөлөөлдөг. Гэвч үүнд маш их цаг хугацаа зарцуулагддаг. Энэ нь мададгүй нэг сар, нэг жил ч байж мэднэ. Гэр бүлийн харилцаанд чанаргүй зүйл байгаад хэрэггүй шүү дээ.

7. Харилцаа
Амжилттай хамтрагчийн харилцаа нь маш боломжийн байдаг. Тэдний харилцаа нь итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, сэтгэл хөдлөлөөр илэрхийлэгддэг байна. Мэдээж дээр нь хүүхэд, хүнсний дэлгүүр, гайхамшигт төлөвлөгөө ч бас нэмэгдэнэ. Сайхан харилцаа нь л маш чухал чухал зүйлсийн түлхүүр байдаг учраас харилцааны талаар мартаж болохгүй ээ.
8. Амь биеэ хайрлахгүй байх
Гэр бүл салалтын ихэнх нь хувиа хичээсэн зан чанараас болсон байдаг. Бид энд санхүүгийн асуудал, үнэнч бус байдал зэргийг буруутгаж байдаг боловч үнэн хэрэг дээрээ хувиа хичээсэн зан л үүний шалтгаан болж байдаг. Хувиа хичээсэн хүн зөвхөн өөрийнхөө төлөө л байдаг ба амжилттай гэр бүлтэй байхын төлөө багахан зэргийн л анхаарал хандуулдаг байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







