Жүжигчин О. Долгор ямар дүр бүтээх вэ?
Залуу уран бүтээлч дундаас авъяас гоо үзэсгэлэнгээрээ жүжигчин О.Долгор шинэ киноныхоо ажилд оржээ.SBN телевиз үүсгэн байгуулагдсаны долоон жилийн ойдоо зориулан зохиолч Шүүдэрцэцэгийн Сувдан даруулга өгүүллэгээс сэдэвлэн 30 ангит олон ангит кино бүтээхээр болсон байна. Уг киноны гол дүр Хулангоо охины дүрийг Жүжигчин О. Долгор бүтээж байгаа аж. Богд хаан Олноо өргөгдсөн Монголын автономит төр байгуулагдахын өмнөх Монгол орны аж байдал, язгуур угсаат нэгэн гэр бүлийн ээдрээт түүхийг өгүүлэх энэхүү киноны зураг авалт 9 дүгээр сарын дундуур эхэлж 12 дугаар сард дэлгэцнээ гарахаар төлөвлөгдсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







