ҮХААЯам,
Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран
хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд
“Намрын ажил- Залуус” төслийг энэ жилээс хэрэгжүүлж байгаа юм. 
Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажилд их, дээд сургуулийн оюутнууд болон
ажилгүй иргэд нэгдэн оролцож байгаа. Уг төсөлд хамрагдсан “Хамаг Монгол”
МСҮТ-ийн 55 оюутан Сэлэнгэ аймгийн Сайхан суманд, “Монгол” дээд
сургуулийн 15 оюутан Дархан-Уул аймгийн Шарын гол суманд очиж намрын
ажилд оролцож, ургацын талбайд ажиллахаар өнөөдөр замдаа гарна. Харин
түрүүч нь болох “Монгол” дээд сургуулийн 50-иад оюутан Төв аймгийн
Жаргалант, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд очиж, ургац хураалтын ажилд
оролцохоор өчигдөр аян замдаа гарчээ.
Түүнчлэн хоёрдугаар ээлжинд явах залуусыг энэ сарын 20-ныг хүртэл
МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр бүртгэж байна.
Намрын ажилд залуус 7-14 хоногийн хугацаанд ажиллах бөгөөд өдрийн 20
мянган төгрөгийн цалинтай юм.
|