”Miss Mongolia 2013”-ын Тэргүүн мисс тодорлоо

  Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia 2013" өчигдөр ДБЭТ-ын тайзнаа амжилттай болж өндөрлөлөө. Эх орны маань өнцөг булан бүрээс нийт 70 гаруй оролцогчид бүртгүүлсэнээс сүүлийн шатанд шилдэг 20 оролцогчид үлдэж бүтэн сарын турш өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэг, оюун ухаанаараа өрсөлдcөн юм.Үүнээс

Cпорт мисс Ц.Амарзаяа
Мисс модель Н.Ану
Мисс фото С.Батцэцэг
Оюунлаг мисс Б.Номин-Эрдэнэ
Мисс бикинни Б.Баттогтох
Мисс авъяас Ц.Аззаяа нар тодорсон юм. Үүний дараа шилдэг 10, шилдэг 5 гэх мэт шат дарааллаар шилдэг 3 оролцогчийг тодруулсан юм.

Ингээд  "Miss Mongolia 2013" тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр Намшир овогтой Ану тодорч Японы Окинаво хотноо болох "Miss International 2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо.

    Дэд миссээр Бат-Эрдэнийн Номин-Эрдэнэ, Гутгаар миссээр Буянтогтохын Баттогтох нар тодорч Африкийн Экваторт болох "Miss World  tourism”-2013”, БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртсэн юм.

Ийнхүү "Мисс монголиа" холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй уг тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөлөө. Сонирхуулахад “Miss Mongolia 2013” тэмцээн нь тун удахгүй МҮОНТ-ээр нийт 16-н дугаар нэвтрүүлэг болон цацагдах юм.



















Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд төлөөлөх гоо бүсгүйчүүддээ амжилт хүсье!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
дондог (103.9.88.114) 2013-09-17 22:22:17
Сайхан Монгол төрхтэй охид алга байна аа Сайхан бүсгүйчүүд хаашаа алга болвоо ***** төрхтэй болцгоосон байх юм Япон хятад төрхтэй хүүхэн шиг л харагдаад байх юм
miss (202.126.89.251) 2013-09-16 00:05:03
Ymar aimar ineedeg huuhen be