Шинэ өглөө таниас эхэлнэ
Шинэхэн өглөөний мэнд. Бүсгүй та өглөөнийхөө цайг уусан уу? Та өглөөг хэрхэн угтахаас шалтгаалан таны ажил тэр хэрээрээ урагшлах юм шүү. Тиймээс заавал өглөөнийхөө цайг ууж гарч байгаарай. Ингээд танд бяцхан судалгааг хүргэж байна.
Ажилтан албан хаагчид ажлынхаа байранд амьдралынхаа 1/3-ийг өнгөрөөдөг судалгаа байдаг. Ихэнх хүмүүс ажилдаа анхаарлаа хандуулаад амралт хоолоо мартах нь элбэг байдаг. Энэ нь ирээдүйд хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж хөдөлмөрийн чадвараа эрт алдахад хүргэдэг. "Өглөөний хоолыг өөрөө ид" гэдэг vг дэмий нэг гарсан үг биш юм. Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.

Эсvvд шөнөжингөө ажиллахдаа өдөр идсэн хоолноос өөрт хэрэгтэй шим тэжээлтэйг авдаг аж. Иймээс биднийг өглөө босоход бие дэх эсvvд 100 гаруй төрлийн шинэ тэжээл, хоолыг нь нэхэж байдаг. Хэрвээ хэрэгцээт тэжээлээ авч чадахгvй бол эс өвчилж, эсийн буруу хөгжил явагдана. Эс буруу хөгжсөнөөр хавдрын болон vрэвслийн эс олноор vржиж, хvний дархлалын систем гэмтдэг байна. Мөн өглөө шим тэжээл сайтай хvнсний бvтээгдэхvvн хэрэглэвэл бие махбодь эрч хvчтэй, сэргэг байж, өдрийн ажилд сайнаар нөлөөлдөг.
Өглөө цайгаа уухгvй гарвал хvний эсvvд бvхэл өдрийн турш сул дорой, унтаа байхаас гадна цусан дахь сахарын хэмжээ огцом унадаг аж. Өдөр хооллох vед өлссөнөөсөө болоод хvмvvс нэг дор их хэмжээний хоол идэх нь тvгээмэл байдаг ажээ. Энэ нь жин нэмэхэд нөлөөлөөд зогсохгvй цусан дахь сахарын хэмжээг эрс өсгөдөг. Энэ байдал олон давтагдвал цусан дахь саахар тогтворгvйжинэ. Vvнээс болж хvн олон төрлийн эмгэгтэй болдог ба идсэн хvнс биед шим тэжээл болохын оронд өөхөн давхарга болон хуримтлагддаг байна. Тиймээс өглөө аминдэмээр баялаг хоол хvнс хэрэглэж заншихыг мэргэжилтнvvд зөвлөж байна шүү бүсгүйчүүдээ!







