Мэс засалч өөрийн санаанд жинхэнэ тохирсон эмэгтэйг бий болгож, түүнтэйгээ гэрлэжээ
Өөрийн
санаанд тохирсон бүсгүйгээ олмоор байна уу? Тэгвэл түүнийг өөрийн гараар
бий болго. Америкийн гоо сайхны мэс засалч Дэвид Мэтлок өөрийн нэг
үйлчлүүлэгч бүсгүйд олон удаа мэс засал хийлгэж, улмаар “гайхалтай сайхан
эмэгтэй” болохыг санал болгосноор, ингэж шийдсэн бололтой. Одоо эмч,
үйлчлүүлэгч бүсгүй хоёр хамтдаа аз жаргалтай аж төрж байна гэж хэвлэлд
бичжээ.
Эмч Мэтлок өөрийн ирээдүйн хайртай бүсгүйг хярзангийн урагдалтаа оёулахмэс засал хийлгэхээр ирэхэд нь түүнтэй танилцсан байна.Одоо есөн настай охин Изабеллаг төрүүлсний дарааэмэгтэйд ийм мэс засал хийлгэх шаардлагатай болжээ.Гоо сайхны мэс засалч хар үстэй царайлаг бүсгүйг хармагцаал түүн дурлаж, гуя, уруул, эрүү, өгзөг, гар, хөлөндөө хэд хэдэн мэс засал хийлгэхийг санал болгосон байна.
“Тэр гайхамшигтай эмэгтэй болохыг надад санал болгож, би ч зөвшөөрсөн юм” гэж Вероника Мэтлок хэлжээ. Эмэгтэйг өөрийн эмнэлгээс гармагц эмч түүнтэй болзож, суугаач гэж гуйжээ.Эмэгтэй ч зөвшөөрсөн байна.
Дэвид Мэтлок гэргийнхээ гадаад төрхөд төдийгүй, өөрийн гадаад төрхөд ихэд анхааралтавьдаг ажээ.Тэр өөрөөхэд хэдэн удаа гоо сайхны мэс засал хийлгэж,спортоор идэвхитэй хичээллэж, хоолны мэргэжилтнээс зөвлөгөө авч, эрүүл аж төрөх ёсыг сахидаг байна. Тэр гэргийнхээ хамт бодибилдингийн болон гоо сайхны тэмцээнд оролцдог ажээ. Харин Вероника Мэтлокийн есөн настай охин одоогоор ээжийнхээжишээг дагахыг хүсэхгүй байгаагаа хэлдэг байна.
“Одоогоор би гоо сайхны мэс заслын тухай бодохгүй байгаа. Ийм мэс засал надад хачин юм шиг санагддаг. Харин өөрийнхөөрөө байхыг хүсчбайна” гэж охин хэлжээ.






