Бүсгүй таньд шивнэе
Бүсгүй таньд шивнэе
Бүсгүй та эр нөхрөө сэтгэл санаагаар байнга дэмжиж, ажлаа шамдан явуулах боломжийг олгож
байгаарай.
1. Бүсгүй та гэр орноо цэвэр цэмцгэр, тохь тухтай, сонирхолтой, бас тохилог
сайхан байлгахын тулд бүхнээ зориулаарай.

2. Бүсгүй та эр нөхрөө амьдралдаа сэтгэл хангалуун байгаасай гэж бодож байгаа бол
амссан хүн салахааргүй сайхан амттай хоол хийж сураарай.
3. Бүсгүй та эр нөхрийнхөө ажил хэргийг ойлгодог, түүнийг дэмждэг, хамтран ярьж зөвшилцдөг дотны туслагч, дэмжигч нь байгаарай.
4. Бүсгүй та эр нөхрөө мөнгө санхүүгийн хямралд орсон үед нь өөрөөс нь илүү амжилттай сайн яваа өөр нэгэнтэй битгий харьцуулж яриарай.
5. Бүсгүй та өөрийнхөө эцэг эх, хамаатан садангаасаа гадна нөхрийнхөө ах дүүст чин
сэтгэлээр туслаж байгаарай.
6. Бүсгүй та өөрийнхөөрөө зүтгэлгүй эр нөхрийнхөө сэтгэлд нийцсэн, түүний сонирхдог өнгө, загварын хувцсаар гангарч байгаарай.

7. Бүсгүй та эр нөхөртэйгээ хэл ам зөрөлдөх өөрийнх нь буруу байсан үедээ буулт хийгээрэй. Тайвширсан хойно нь алдааг нь ойлгуулж
болно шүү дээ.
8. Бүсгүй та эр нөхрийнхөө чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөе гэж бодож байгаа бол түүний дуртай тоглоомыг нь сураарай.
9. Бүсгүй та эр нөхрийнхөө оюуны боловсролоос хоцрохгүйн тулд шинэ номуудыг уншиж байгаарай.
10. Бүсгүй та гэр бүлээ аз жаргалтай байлгая гэвэл гэр бүлийн тухай болон,
эр эмийн ёсны тухай ном зохиол уншиж байгаарай.







