Бритни Спирсын 30 сая ам.долларын гэрээ

Дуучин Бритни Спирс ойрын хоёрхон жилийн дотор 30 сая ам.доллар олох гэрээ байгуулжээ. Тэрбээр Лас Вегасын Planet Hollywood-д жилд 48 удаа дуулахаар гэрээ байгуулсан бөгөөд нэг удаа дуулахдаа 310 мянган ам.доллар хүртэх юм. Үүнээс гадна жилд 15 сая ам.долларын урамшуулал хүртэх юм байна.

Гэлээ ч энэ мөнгө нь Лас Вегаст жилд 70 удаа тайзнаа гардаг, гарах бүртээ 476 мянган ам.долларын урамшуулал авдаг Селин Дионий хэмжээнд хүрэхгүй юм. Гэвч Бритнигийн энэхүү шинэ гэрээ нь жинхэнэ шоу байх болно гэж продюсерууд итгэж буй ажээ.Бритни Спирс энэ оны арванхоёрдугаар сараас эхлэн ийнхүү Planet Hollywood-д ая дуугаа байнга өргөхөөр болсон байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.