“Түүнээс” салах 5 дүрэм
Эрс тэс уур амьсгалтай нутагт, шороо тоос, хорт утаанд байнга шахам дээрэлхүүлэн Монголчууд бидний ихэнх нь амьдралынхаа тодорхой хэсэг үед “Батга” хэмээх урилгагүй зочинтой нүүр тулаад, муудалцаад, тэмцэлдээд “салсан” байдаг. Одоо хирнээ энэхүү хүсээгүй үерхэлдээ шаналан байгаа хүмүүс ч олон бий. Тэрхүү овилгогүй этгээд бидний нүүрийг “эзэгнэж”, хэрхэн өнгө зүсийг гундааж, өөртөө итгэх итгэлийг маань ор сураггүй үгүй хийж, цаашлаад бидний өдөр тутмын амьдралын хэв маягт нөлөөлж, нийгмийн амьдрал, оролцоог тэр чигээр нь сүйрүүлж, төсөөлж баршгүй хор уршиг тарьж байгааг мэдсээр байж бид түүнд хэрхэн “БАЯРТАЙ” гэж хэлэх учраа олоогүй явах нь бий.

Тэгвэл чи түүнд тийм их хайртайдаа, салж хагацаж чадахгүйдээ “хамтран амьдарсаар” л байдаг гэжүү? Эсвэл түүнтэй хамт байх нь хөгжилтэй сайхан учраас, чиний өдрийг өөдрөг сайхан болгож, найз нөхдийн хүрээллийг чинь тэлж, ажил төрөлд чинь амжилт гаргахад нөлөөлж, хорвоо дээр хосгүй, хамгийн царайлаг хүн болгож мэдрүүлдэг учраас чамд түүнийг “хаях” нь хайран байдаг юм болов уу? Эдгээр асуултад “тийм” гэж хариулах хүн байвал та хоёрын цаашдын амьдралд амжилт хүсье!
Харин энэхүү “хайргүй хань”, “урилгагүй зочин”-с хэрхэн ангижирах аргыг мэдмээр байгаа нь суудлаа засаад наашаа ойртоорой.
Дүрэм 1 -Тэр хэрхэн чиний амьдралд орж ирснийг тодорхойл
Түүнтэй “учирсан” ихэнх хүмүүс анх түүнтэй хаана, хэзээ, хэрхэн танилцаж, хэзээ түүнтэй “нэг оронд сэрэх” хүртлээ ойртон нөхөрлсөнөө санадаггүй. Тэгвэл тэр хэрхэн чам дээр анх ирснийг санацгаая.
Ихэнх хүмүүсийн хувьд тэрээр чамайг хоолой чинь бүдүүрч эхлэх тэр л үе буюу охидын үснээс зулгааж сахилгагүйтэн гүйхээ больж, нөгөө ангиас гарч ирэх хөөрхөн охиныг сэмхэн харж, ойртон очих учраа мэдэхгүй, ангийх нь найзаас нь дугаарыг нь нууцаар авч гэмгүй цагаахан мэссэж биччихээд хариу хүлээн догдлон байсан цаг, эсвэл нүүрээ будаж өндөр өсгийт өмсмөөр ч юм шиг санагдаж, үеийн хөвгүүдийн жогтой харцанд өөрийн эрхгүй ичингүйрэн байсан өсвөр нас буюу шилжилтийн тэр үед чам дээр яарч ирэн бат наалдсан байдаг.
Тэгвэл яагаад заавал амьдралын ид сонирхолтой хэсэг эхэлдэг тэр үед гэж? Энэ үе бол чиний хүүхэд ахуй насаа бага багаар орхиж эхэлдэг буюу бие организм чинь бүх л талаараа том хүн болох шилжилтийн үе. Энэ насанд эрэгтэй, эмэгтэй хүнд аль алинд нь байх бөөрний булчирхайнаас ялгардаг эр гормоноор өдөөгдсөн тосны булчирхай идэвхтэй болж тосыг их хэмжээгээр ялгаруулж эхэлдэг. Уг илүүдэл тос хялгасан үс ургаж гарч байх зориулалттай нүхнүүдээр дамжин үхэжсэн эсүүдийг арьсны гадаргуу дээр аваачдаг байна. Тэдгээр нүхнүүд нь бөглөрч арьсан доор илүүдэл тос арьсны давхрага дээр гарч чадахгүй хуримтлагдснаар батга үүсдэг байна. Ингэж л чиний “дотны анд” чамтай зөвшөөрөлгүйгээр амьдарч эхэлдэг.

Дүрэм 2 -Түүний хамаатан саданг бүгдийг нь судлах
Тэрээр ах дүүс олуулаа. Өөр өөрийн онцгой “төрхтэй”, хүнтэй танилцаж эрх мэдэлдээ оруулж, бие сэтгэлд чинь нөлөөлж өөрийн эрхшээлд аваачих өвөрмөц “арга замуудтай”. Зарим нь чамайг өсвөр насны учир мэдэхгүй хүүхэд байгааг чинь далимдуулан ирж наалдсан байдаг бол зарим нь чамайг ажил төрөл ахуй амьдрал бүтэлгүйтэн сэтгэл санаа тавгүй, стрэсстэж явахад чинь чимээгүйхэн ирж, өдөр өдрөөр ноёрхолоо тогтоож, нэгэнт чиний амьдралд нөлөөлөөд эхэлсэн байдаг. Харин зарим дүү нар нь чиний юу идэж уухыг андахгүй. Хааяа найз нөхөдтэйгээ дарвиж, хатуу дарсыг хэдэнтээ хүртэхэд маргааш өглөө нь хамт сэрэх дүү нар байхад, шарсан хоол, халуун ногоотой тэр л үл татгалзам сайхан зоогийг олон сар тэвчсэний эцэст амтархан хүртсэн ганцхан үдшийг андахгүй зочилдог ахан дүүс ч байна. Тэгвэл одоо энэ өнөр бүлийг нэртэй устай нь мэдэж авцгаая.

Гүвдрүүжав (Гүвдрүүт батга)
Энэ этгээд янз бүрийн хэмжээтэй жижиг улаан ягаан өнгийн гүвдрүүт тууралтаар нүүр, цээж, нурууг чинь бүрхээд өгөхөө мэддэг боловч тэдгээр нь голдуу жижиг хэмжээтэй байдаг нь түүний өгөөмөр зан гэлтэй.
Идрээ (Идээт хэлбэрийн батга)
Идээт хэлбэрийн батга нь ах дүүсээсээ хамгийн алдартай. Доороо их суурьтай тул нэлээд том хэмжээтэй гүвдрүү маягийн биетэй. Энэ батга шар ногоон тав хэлбэрийн “малгай”-с сална гэж үгүй. Түүний бие нь тийм ч бат сайн биш учир хатаж шимэгдсэнийхээ дараа нөсөөжилт, өнгөц сорвижилт үүсгэн орхидог хорон муу үйлдэлтэй.
Навчаа (Нэвчдэст хэлбэрийн батга)
Идрээ чам дээр ирээд явахдаа дүү Навчаагаа чамайг үргэлжлүүлэн зовоох даалгавартайгаар орхидог. Хэд хэдэн Идрээ нийлж нэг Навчаатай дүйцдэг ба тэд маш их тос ялгаруулна. Тос ихээр ялгарах нь анаэроб (агааргүй орчинд үрждэг), аэроб (агаартай орчинд үрждэг) бичил биетний үржих нөхцөл бүрдүүлж нэвчдэс бий болж үсний булцуу өргөсч цуурдаг. Ийм байдал нь нүүрний арьсан дээр төдийгүй нуруу, толгойны үстэй хэсэг, цээж, чихний араар гарна. Үрэвсэлт процесс нэмэгдэж арьсны гүн рүү ордог. Энэ нь Навчаагийн ганц гарамгай хийдэг зүйл буюу сорвижилт юм.
Гүн-Идэр (Гүн идээт хэлбэрийн батга)
Навчаагийн нэг дутагдалтай тал бол 7 хоногийн дотор эрчимтэйгээр хөгширч эцэст нь дэлбэрч үхдэг. Энэ үед түүнээс зунгааралдсан ногоон ялгадас гарна. Ингэж гүн сорвижилт үүсгэнэ. Гүн-Идэр бас л ярвигтай нөхөр дөө.
Бөөн-Галсан (Бөөгнөрч гарсан батга)
Ах дүү нараасаа хамгийн хүнд гар нь. Тэрээр чиний арьсны гүн ба өөхөн эдэд очин тухлаад вандуй шиг томордог. Түүнийг арьсны гаднаас харахад улаан хөхөрсөн өнгөтэй байна. Хоорондоо нийлж буглаа үүсгэдэг учраас их аюултай. Сорвижилт нь маш гүн байна. Овон товон нүхтэй эдгэдэг. Голдуу нуруу, цээжээр гардгаараа онцлогтой. Бөөн-Галсантай нэг учирсан хүн тийм ч амар сална гэж үгүй.
Дүрэм 3 -Ах дүүс юунд эмзэг мэдрэмтгийг олж мэд
Ихэнх хүмүүс энэ гэр бүлийн хамгийн энгийн бөгөөд түгээмэл гишүүн болох “энгийн батгатай” ихэвчлэн учирдаг. Тэрээр доорх нэр төрлийн бодисуудад маш эмзэг мэдрэмтгий ба заримийг нь бүр тэвчиж үл чадна. Тийм ч учраас доорх бодисууд батга арилгах үйлчилгээтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд өргөнөөр хэрэглэгддэг байна.
• Бензол Пероксид- Бактерийг устгаж тосны булчирхайн тос ялгаруулалтыг удаашруулдаг. Бензол Пероксид нь цагаан талст бүтэцтэй тул цайруулах үйлчилгээтэйгээс гадна арьсны гуужилтыг дэмжиж, нөхөн төлжилтийг хурдасган нүхийг цэвэрлэдэг ба энэ нь цаашлаад бактери үржих нөхцөл боломжийг хязгаарладаг.
Салицилийн хүчил – Цагаан болон хар толгойт батгыг задалж, тосны булчирхайн уутанцарыг бүрдүүлдэг эсийн гуужилтыг удаашруулах ба үрэвсэл, шархлаа, хавдалтыг эдгээдэг. Мөн арьсны гуужилтыг хялбаржуулж, нүхийг бөглөрөхөөс сэргийлэхийн зэрэгцээ шинэ эс нөхөн үржих боломжыг олгодог. Ихэнхдээ хаг арилгах зорилгоор шампуньд нэмж хэрэглэдэг.
Сульфур – Цагаан болон хар толгойт батгыг задална. Сульфур, өөрийн үндсэн хэвэнд байхдаа шар, талсттай, хатуулаг бодис. Энэ нь зуу зуун жилийн турш батга, нөсөө, экзем-г эмчлэхэд ашигласаар иржээ. Энэ нь арьсийг хүчил төрөгчөөр хангаж арьсанд бактери үржихийг намжаадаг.
Ретин-A – Бөглөрсөн нүхийг цэвэрлэх үүрэгтэй. Ретин-A нь А витамины хүчил хэлбэр болох Третинойн агуулдаг ба энэ нь арьсны хөгшрөлтийн эсрэг өргөнөөр ашиглагдахын сацуу химийн аргаар гуужуулахад хэрэглэгддэг.
Дүрэм 4 - Өөрөө хяналтыг гартаа ав, түүнд чамтай ойртон дотносох боломжийг бүү олго!
Тэрээр маш овжин сэргэлэн учраас чамайг нэг л хазгай гишгэхэд ах дүүсээ дагуулаад хаалга тогших ч үгүй орж ирээд “чаддаг юм бол явуул л даа” гээд суух нь энүүхэнд. Чи түүнийг үзэн яддаг байж болох ч тэр чамд хамгаас хайртай.

Гэвч халуун сайхан хайраар хайрлах биш хамаг бүхнийг чинь чамаас авч, чиний энерги, хөлс хүч, мөнгө бүх зүйлийг чинь авчихаад хэнэг ч үгүй Гүвдрүүжавыг дуудан өөртэйгээ хамт амьдрахыг уриалж эхэлнэ. За за би ч явъя даа гээд санаагаараа чамайг орхино гэж хэзээ ч байхгүй. Тийм учраас анхнаасаа түүнээс холуур явж чам дээр ирж “яриа өдөх” боломжийг ч бүү олгоорой. Үүний тулд доорх зүйлүүдийг ягштал биелүүлэх нь чухал юм.
• Эрүүл зөв хооллох. Хүний бодисын солилцоог дэмждэг ногоон өнгийн хүнсний ногоо болон бусад ногоог өргөнөөр хэрэглэх, хэт их халуун ногоотой эсвэл тостой, хуурсан шарсан хоолноос аль болох татгалзах
• Бие болон нүүрний арьсаа сайн амраахын тулд хангалттай нойр авах. Хүн дунджаар өдөрт 7-8 цаг унтаж байж бие сайн амарч энерги эрч хүч нь нөхөгддөг байна.
• Стрэсс, сэтгэл тавгүйтэл, санаа зовнил хүний биеийн бодисын тэнцвэрт байдлыг алдагдуулж батга гарах боломжийг бүрдүүлдэг учраас сэтгэл санаагаа тогтвортой байлгаж сурах, иог, дасгал, фитнес зэрэг тайвшруулах аргуудаас сонгон хичээллэх хэрэгтэй.
• Арьсаа тогтмол сайн цэвэрлэж, үхэжсэн арьсыг гуужуулж , илүүдэл тосыг цэвэрлэж занших. Өглөө босоод болон унтахаас өмнө нүүрээ бүлээн усаар, шаардлагатай тохиолдолд илүүдэл тосыг цэвэрлэх зорилгоор элдэв гаж өнгө үнэргүй саван болон цэвэрлэгчээс өөрт тохирохыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
• Дархлаагаа сайжруулах, биеийн эсэргүүцлээ дэмжих. Ханиаднаас эхлээд ямар ч өвчин биеийн эсэргүүцэл суларч, дархлаа муудахыг анддаггүйтэй адилхан батга ч бас тэр үед олширдог. Тиймээс дархлаа дэмжих олон аргуудаас өөрт тохирохыг сонгоорой.
• Нар салхинд явахдаа хамгаалах тос энгэсэг түрхэх. Манайх шиг ийм хуурай ширүүн уур амьсгалтай нутагт ихэнх хүний арьс гэмтэж, эмзэг мэдрэмтгий болсон байдаг. Түүнчлэн хурц нар, хүчтэй салхи арьсыг гэмтээн батга гарах таатай нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс нар салхинаас хамгаалах тос түрхэж арьсаа чийгшүүлдэг байх нь зүйтэй.
• Цэвэр ус сайн уух. Хүний биеийн 70% уснаас тогтдог учраас хүн өдрийн турш хангалттай хэмжээний ус уух нь бодисын солилцоог дэмжиж аливаа хорыг гадагшлуулахад нөлөөлдөг. Хүн дунджаар өдөрт багадаа 2л ус уух ёстой ба энэ нь арьс хангалттай чийгшил авч тунгалаг гэгээлэг болоход нөлөөлдөг.
• Гоо сайхны байнгын хэрэглээний бүтээгдэхүүнээ сонгохдоо өөрт тохирох, гаж нөлөөгүй сайн чанарын бүтээгдэхүүн сонгох. Чиний арьсанд сөрөг нөлөөгүй, хуурайшуулж гэмтээдэггүй, харшил өгдөггүй тос энгэсэг, будаг хэрэглэх нь зүйтэй.
• Архи, тамхины хэрэглээг тохируулах, хэтрүүлэхгүй байх. Хүний биед орсон архи тамхины хор нүүрээр дамжин гадагшилснаар батга болон илэрдэг. Тиймээс тэдгээрийн хэрэглээг багасгах, боломжтой бол халах хэрэгтэй. Тэдэн шиг хэрэггүй юм өөр байна уу? Аа тийм, батга байна.
Дүрэм 5: Түүнээс салах найдвартай, эцсийн арга буюу “Nature’s Cure”-г хэрэглэх
Чи одоо яагаад, ямар процессоор батга гарч, түүний ямар ямар ахан дүүс нийлж чамайг зовоож, амьдралын ямар хэв маяг түүнээс ангид байхад тусалдгийг эндээс сурсан ба түүний ямар их хор нөлөөтэйг, түүнээс болж юу юугаа алдаж болдгийг амьдрал дээр биеээрээ мэдэрсэн гашуун туршлагыг хангалттай хуримтлуулсан байгаа. Одоо тэгвэл түүнээс салах цаг нь болоогүй гэж үү?

Чиний “найзын” онцлогт тохирсон болон түүний тэвчиж чаддаггүй бодисуудыг найрлагандаа агуулдаг бүтээгдэхүүн сонгох нь үр дүн хурдан өгнө. Тэгвэл бид Америк улсад үйлдвэрлэсэн 2 шатлалт “Nature’s Cure”-г танилцуулъя.

Nature’s Cure 2 шатлалт батганы эсрэг бэлдмэл
Nature’s Cure бол бүх төрлийн идээт болон үрэвлсэлт батгыг арьсны онцлог, амьдралын хэв маяг, наснаас үл хамааран дотор болон гаднаас эмчилж дахин гарахаас урдчилан сэргийлж чадах цорын ганц, 2 шатлалт-батганы эсрэг эмчилгээний бэлдмэл юм. Бүтээгдэхүүн дотроо ууж хэрэглэх шахмал бэлдмэл болон батга гарсан хэсгүүдэд түрхэх түрхлэгийг агуулдаг.
1. Дотуур хэрэглэх Homeopathic (Аюулгүй, өөрөөр нь эмчлэх)Шахмал бэлдмэл
Nature’s Cure-г 100% байгалийн гаралтай орцоор хийдэг ба эдгээр нь таны биеийн байгалиас заяасан эсэргүүцэх чадварыг дэмжиж, бодисын солилцооны тэнцвэрт байдлыг сэргээх замаар батгыг эмчилдэг. Nature’s Cure шахмал бэлдмэл таны арьсыг наранд мэдрэг болгодоггүйгээс гадна бусад гаж нөлөөгүй.

2. Гадуур хэрэглэх, тосон түрхлэг
Nature’s Cure-н өнгөгүй, үнэргүй, тосгүй, 5%-н бензолын хэт исэл агуулсан түрхлэг нь нүүрэн дээр ил гарсан батгыг цэвэрлэхэд зориулагдсан байдаг. Nature’s Cure батга арилгагч түрхлэгт агуулагдах алое вера болон аллантоин нь нүүрний арьсыг чийгшүүлж, зөөлрүүлж , арьсны өнгийг бүхэлд нь сэгрээж засж өгдөг.
Арьс судлаачдын судалгаагаар шалгагдан батлагдсан уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүс ихэвчлэн 2-4 долоо хоногт үр дүнг нь мэдэрч арьс нь илт мэдэгдэхүйц цэвэрхэн болж эхэлдэг. Бүтээгдэхүүнийг тасралтгүй хэрэглэх нь илүү үр дүнд хүргэдэг ба батгыг дахин гарахаас сэргийлдэг. Nature’s Cure нь байгалийн нэмэлт бүтээгдэхүүн учраас эмчийн бичсэн жор шаардлагагүй. Хайрцгандаа нэг сарын хэрэглээ агуулагдана.
За ингээд чиний “Салалт”-д амжилт хүсье!

Та бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүсвэл Моносын бүх салбараар болон дараах утсаар холбогдон авах боломжтой.
Холбогдох утас: 9903-6500, 8803-6500

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
dislike
(112.72.11.67)
2016-10-05 00:16:44
gol ymaa l bich ldee yun nuguu angiin ohin mohin haha ymar ch utga alga
0
0
0
Хариулах
eenii
(180.149.78.20)
2014-11-23 22:46:53
Үнийг нь бичээд өгөөч
0
0
0
Хариулах
eenii
(180.149.78.20)
2014-11-23 22:46:45
Үнийг нь бичээд өгөөч
0
0
0
Хариулах
(211.177.85.107)
2013-10-31 17:46:22
Gaduue une n hedtei bgaan bol
0
0
0
Хариулах
(76.164.234.13)
2013-10-31 11:59:24
heden togrogoor hudaldag yum boloo bi mongold baidaggui yum l daa
0
0
0
Хариулах
zulaa
(103.26.194.61)
2013-10-26 13:05:15
Monosoos avj hereglej uzsenUr duntei l ym bnle
0
0
0
Хариулах