Топ модель Д.Болормаа: “Миний шавь нар түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан”
Mongolia 2013" тэмцээн энэ сарын 13-нд амжилттай болж өнгөрсөн билээ. Тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр Намшир овогтой Ану тодорч Японы Окинаво хотноо болох "Miss International 2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон. Харин дэд миссээр Бат-Эрдэнийн Номин-Эрдэнэ, Гутгаар миссээр Буянтогтохын Баттогтох нар тодорч Африкийн Экваторт болох "Miss World tourism”-2013”, БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртсэн юм. Гурван гоо бүсгүйн багш болох "Монгол модель" агентлагийн захирал Д.Болормаагийн сэтгэгдлийг хуваалцая.
-Эхний гурван байрын титмийн эзнээр таны шавь нар тодорлоо. Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаач?
-Монголын сайхан бүсгүй наадам энэ жил шударга, сайхан болж өнгөрлөө. Тэргүүн мисс Н.Ану, дэд байрын мисс Номин-Эрдэнэ, гуравдугаар мисс Баттогтох гурав бүгд миний шавь. Бас фото миссээр шалгарсан Батцэцэг гээд охин байгаа. Энэ тэмцээнд би долоон шавиа бэлдэж оролцуулсан. Тэдний дөрөв нь шагнал хүртсэнд баяртай байна. Хүүхдүүддээ хайртай шүү. Багшийнхаа заасан бүхнийг сайн сурч, дуурсгах нэрээ өөрсдөө олж байгаад баяртай байна. Цааш цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.
-“Монгол модель" агентлагиас анх удаа Монголын мисс төрөн гарлаа. Таньд баяр хүргье?
-Баярлалаа. “Монгол модель” агентлагаас анх удаа монголын мисс тодорч байгаад би үнэхээр баяртай байна. Гэхдээ энэ маш их хичээл зүтгэлээр олдсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Би “Монгол модель” гэдэг нэрийг өгөхдөө моделиуд маань ертөнцийн чихнээ Монгол гэдэг нэрийг дуурсгахыг бэлгэдэн өгсөн. “Монгол модель”-ийн хүүхдүүд өнөөдөр маш хүчтэй байлаа. Багшийн эрдэм шавиас гэдэг миний хүүхдүүд бүгдийг сайн хийсэн. Би өнөөдөр морины уяач шиг л баярлаж байна. Учир нь уяач хүн сойсон мориныхоо зан, явдалыг анддаггүй шиг, охидуудаа ийм амжилт хүрнэ гэдэгт анхнаасаа итгэлтэй байсан. Тийм болохоор үнэхээр хэлэх үг олдохгүй байна.
-Тэргүүн мисс Ану анх хэдэн настайдаа таны шавь болж байв? Зан чанарын
хувьд ямар хүн бэ?
-Н.Ану анх 17 настай байхдаа миний шавь болж байлаа. Түүнээс хойш таван жил миний онц сайн шавь байсан. Н.Ануг хүмүүс “Говь” кашмерийн нүүр царай гэдгээр нь андахгүй. Манай Н.Ану бол ээжийн сайн охин, багшийн сайн шавь. Тэр маш дайчин. Аливаа юманд хичээл зүтгэлтэй, тэвчээртэй хандаж чаддаг. Нэг юм хийж эхэлсэн л бол дуусгаж байж салдаг хүүхэд. Манай Номин-Эрдэнэ ч ялгаагүй их оюунлаг, сайхан бүсгүй. Шавь нарынхаа амжилтаар үнэхээр бахархаж байна.
-







