ОУХМ Э.Сумьяа ДАШТ-нээс мөнгөн медаль хүртлээ

Унгар улсын нийслэл Будапешт хотын “Papp Laszlo Sportarena” спортын цогцолборт болж байгаа эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний гурав дахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 74, эмэгтэй чөлөөт бөхийн 48, 51 кг-ын жингүүдийн барилдаан боллоо. 51 кг-ийн жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.

Э.Сумьяа нь энэ жил Оюуны универсиад наадмаас мөнгө, “Mongolia Open” тэмцээнээс алтан медаль авсан юм.

Өнөөдөр эмэгтэй 55, 59, 63 кг-ийн жингүүдийн барилдаан болно. 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хорооо/, 59 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг хүч үзнэ. С.Батцэцэгийн хувьд хоёрдугаар тойрогт өнгөрсөн жилийн дэлхийн аварга, АНУ-ын бөх Елена Пирожковатай барилдах магадлал байна. Ингээд бүх тамирчиддаа амжилт хүсэе.  
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.