Оддын шүхэр

Намрын бороотой өдөр цөөхөн үлджээ. Оддын хэлж байгаагаар бороотой өдрүүд хүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөггүй гэнэ. Харин ч эсрэгээр бороотой өдөр нь өөрийгөө дэгжин харагдуулж болох хамгийн сайхан өдөр гэж үздэг байна. Жишээ нь гоёмсог шүхэр таны сэтгэлийг сэргээж, өмссөн хувцас загварыг тань тодотгож байдаг гэнэ шүү.
Үзэсгэлэн гоогоороо алдаршсан дуучин Тейлор Свифт шүхрээ цүнхтэйгээ хослуулж сонгожээ. Түүний сонгосон шүхрүүд ихэвчлэн даашинзных нь зураг, эсвэл зураастай ижилхэн өнгөтэй байдаг аж. Хар болон бор өнгө таны намрын гоёлыг улам тодотгоно гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Нэрт загвар өмсөгч Миранда Керр бол дэлхийн олон мянган бүсгүйчүүдийн үлгэр дуурайл болж байдгаараа алдартай нэгэн. Доорх зурганд Миранда Керр савхин өмдийг ногоон өнгийн торон цамц, саарал пальтотой хослуулж өмсчээ. Гартаа барьсан том хар өнгийн шүхэр, улаан өнгийн цүнх нь түүнийг улам жавхаалаг харагдуулж байгаа биз.

Этгээд гаж үйлдлээрээ олны анхаарлыг татдаг дуучин Леди Гагаг аксессуар сонгохдоо хамгийн гарамгай нь гэлцдэг. Мэдээж түүний өмсдөг загварын хувцсыг охид бүсгүйчүүд өдөр тутам өмсөх аргагүй. Зурган дээр барьсан байгаа Дорнын загварыг илэрхийлсэн шүхэр нь ч охид бүсгүйчүүдэд тэр бүр олдохгүй гэдэгтэй та санал нийлэх байх. Гэхдээ бүсгүй та иймэрхүү загварын өвөрмөц шүхэр сонговол бусдаас содон, эрхэмсэг харагдах нь эргэлзээгүй.

II Элизабет хувцас загвартаа уламжлалт стилийг баримталдгаараа алдартай. Тэрбээр уламжлалт стилээр хувцаслаж, хамгийн дээд зиндааны аксессуаруудыг сонгодог. Гэсэн хэдий ч энэ зурган дээр барьсан байгаа тунгалаг, харахад залуучуудад зориулсан гэмээр шүхэр түүний энэ удаагийн сонголт болжээ.

Бүсгүй та цаг агаар таагүй үед ямар нэгэн ёслолын ажиллагаанд оролцох гэж байгаа бол улаан өнгийн зураастай шүхрийг даашинзтайгаа хослуулаарай. Америкийн нэрт дуучин Кэти Перригийн хувьд Их Британийн далбааны зурагтай шүхэр түүний хамгийн тансаг хэрэглээнд ордог байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







