Луувантай Кекс хийх арга

Орц:
1. 340-350 гр үрүүрээр үрж бэлдсэн лууван
2. 250гр гурил.
3. 1 цайны халбага хүнсний сода
4. 1.5 цайны халбага Baking Powder /
5. 0.5 цайны халбага давс
6. 4 ширхэг өндөг
7. 300гр элсэн чихэр
8. 2 цайны халбага ваниль / хуурай шингэн аль нь ч болно хуурай ваниль хийх бол маш бага хэмжээгээр хийгээрэй/
9. 200гр ургамалын тос / оливийн тос байсан ч болно/
10. 50-60гр масло
11. 220-230 гр  Cream Cheese /сливочный сыр-/
12. 230 гр Icing Sugar /сахарной пудры -/
13.Бага зэрэгийн нунтагласан самар
Шарах шүүгээгээ 190С -д тохируулаад халааж эхлээрэй.

Эхлээд кремээ хийж эхлэнэ ээ. Масло болон Cream Cheese /сливочный сыр-/ нийлүүлээд маш сайн хутгана  миксерээр хутгавал маш сайн гараар бол нэлээд л их хөдөлмөрлөх хэрэгтэй болно .  Дараа нь Icing Sugar /сахарной пудры - / үүнийгээ бага багаар нэмж маш сайн хутгана ./ Эхлээд шигшсэн нь дээр байдаг юм тэгэхгүй бол бөөгнөрөх гээд байдаг/ тэгээд бага зэргийн ваниль хийгээрэй.

За энэ  бэлэн болсон байна.
Үүнийгээ хэрэглэх хүртлээ хөгөгчнийхөө дунд хэсэгт нь хийчээрэй.

Хийх савныхаа ёроол болон хажууг сайн маслоор тослоод ёроолд нь цаас дэвсэж өгсөн

Гуриландаа сода , baking powder давсаа хийгээд бага зэрэг хутгаарай.

Тусгай саванд өндөгөө хийгээд дээрээс нь элсэн чихрээ бага багаар хийж маш сайн хутгана. Үүнийхээ дараа бага багаар ургамалын тосоо хийж маш сайтар хутгаарай . Төгсгөлд нь 2 цайны халбага ваниль хийж хутгаарай.

Үүн дээрээ гурилнаасаа бага багаар хийж хутгана.

Луувангаа хийгээд

Одоо бол миксерээр хутгасны хэрэггүй гараараа сайн хутгана.

Бага зэргийн нунтагласан самар хийсэн.

Урьдчилж халаасан шарах шүүгээндээ хийж 25-30 минут болгоно.

хэсэг хугацаанд хөргөнө.

Кремээ түрхээд идэхэд бэлэн боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
алтаа (112.72.13.71) 2013-11-28 15:41:16
Урд хэсэг нь уншигдахгүй бнаа
tunga (202.179.20.205) 2013-10-18 20:50:43
ene uneheer gaihaltai bla urag*****
оtgonzaya (202.179.20.205) 2013-10-18 20:49:50
minii bodloor mash goe bla estoi goe yma idmeer sanagdaad bna
(180.149.78.26) 2013-09-30 12:56:42
Tal nu ynshigdahgui bna dahin oruulna uu