Гар таны нэрийн хуудас

Эмэгтэй хүнийг анх харахад хамгийн түрүүнд илэрхийлдэг зүйлс нь нүүр, гар байдаг билээ. Анх хүнтэй танилцахаас эхлээд бүхий л харилцаа, үйлдэлд гар оролцдог. Тийм ч учраас гарынхаа арьсыг нүүрээ хэрхэн анхаардаг шигээ арчилж, хайрлах хэрэгтэй. Гарын арьс гадны нөлөөнд хамгийн их өртдөг, хуурайшихдаа амархан байдаг. Тиймээс өдөр тутам гараа угаахаас эхлээд хэрхэн арчлах зөвлөгөөг та бүхэнд хүргэе.


ЭНГИЙН УГААЛТЫГ Ч АНХААР
Гараа угаахдаа халуун биш хүйтэвтэр усанд угааж занших хэрэгтэй. Ингэснээр гар үрчийх, хуурайших, хагарахаас хамгаална. Гараа угаасны дараа сайтар арчих хэрэгтэй. Өвлийн улиралд чийгтэй гартай гарах нь таны гарыг үхмэл харагдуулдаг талтай. Мөн крантны ус хатуулаг ихтэй учир гарын арьсыг их цочроодог. Тиймээс гараа угаасны дараа арьсандаа тохирсон гарын тосыг байнга түрхэж байвал таны гар байнга булбарай, зөөлөн, өнгөлөг харагдах болно.


ЭНХРИЙ АРЧИЛГАА-ТОС
Арьс бүхэн өөр байдагтай адил гарын тос мөн өөр өөр байдаг. Тиймээс зөвхөн өөрийн арьсанд тохирсон тосыг олж хэрэглэх нь чухал. Гэхдээ бактерийн эсрэг саван, тосыг байнга хэрэглэх нь гарыг арьсыг хуурайшуулж үхмэл болгодог ба нянгийн эсрэг дархлааг сулруулдгийг анхаарах хэрэгтэй. Тослог ихтэй, чацаргана агуулсан тос гарын арьсанд нэн тохиромжтой. Гарын тосыг түрхэхдээ байнга массажлан түрхэж байвал илүү тустай. Гарын арьс хөгшрөх тусам суларч, үеүд дээр үрчийлт үүсч эхэлдэг учир үенд илүүтэй массаж хийх хэрэгтэй. Тосоо түрхэж массажлахдаа гарыг дээш татах маягаар хийж өгвөл үрчийхээс сэргийлнэ.

Гартаа тос түрхэж массажлангаа хумсандаа ч мөн адил түрхэж өгөх хэрэгтэй. Хумс тань илүү мах ихтэй бол түүнийгээ зөөллөн тос сайн түрхвэл сөрдийж хатуурч ургах нь багасна. Нүүрэнд суурь тавьж нар салхинаас хамгаалдаг шиг хумсыг ч мөн адил гадны нөлеө бүхий зүйлүүдээс хамгаалж зориулалтын бүтээгдэхүүнүүдийг түрхэж байх хэрэгтэй. Арчлалгүй, өөрийнхөөр нь байлгах юм бол гэмтэж, хуурайшиж, сэмрэх талтай. Нас ахих тусам гарын арьс, хумс нь өнгө, уян хатан чанараа алдаж нимгэн болж үрчийдэг тул гараа зөв арчилж сураарай, бүсгүйчүүд минь.


ХУУРАЙШСАН ГАР, ӨНГӨ АЛДСАН ХУМС БАЯРТАЙ!
Гар тань хуурайшиж, өнгөө алдаж эхэлсэн бол дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

-Нэг цайны халбага төмсний цардуул дээр аяга халуун ус хийгээд, дараа нь литр хүртэл бүлээн ус хийнэ. Үүнд гараа хийж

15-20 минут байлгана. Үүнийг долоо хоногт 2-4 удаа хийвэл сайн. Мөн халуун бүлээн бигнүүр гартаа сайн тавьж байх хэрэгтэй.

-Чанасан төмсийг нухаш болгоод сүүтэй холино. Бэлэн болсон нухашаа гартаа сайтар түрхээд 15-20 минутын дараа хүйтэн бүлээн усанд угааж гарын тосоо түрхэнэ. 7 хоногт 2-4 удаа хийнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
otgoo (202.131.226.243) 2013-09-26 09:44:36
тэхээр тослог ихтэй гарын тосыг яаж харж мэдэх вэ миний гарын арьс аймар хуурайшаад хагараад их ширүүн муухай байдаг