Ахмадын өдрийг “Настнуудын хэлж буй ирээдүйг бид хүсч байна” уриан дор тэмдэглэж байна
1990 оны 12 дугаар сарын 14-ний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод 23 жил болжээ. Энэ жил НҮБ-аас Олон Улсын Ахмадын Өдрийг “Настнуудын хэлж буй ирээдүйг бид хүсч байна” уриан дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалсан байна. Монгол улс ч энэ уриалгыг хүлээн авч, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Геронтологийн үндэсний төвүүд хамтран өнөөдөр эрүүл мэндийн яамнаа хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.
|







