Anemone хамтлагийнхан Дэггүй шинэ жил тэмдэглэнэ

Anemone хамтлагийнхан шинэхэн уран бүтээлээ гаргажээ. Хамтлагийн шинэ бүрэлдэхүүнээрээ дуулсан анхны уран бүтээл болох "Дэггүй шинэ жил" уран бүтээл үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Ингээд шинэхэн уран бүтээлийг хүргэж байна.



Гацуур модоо булаацалдан хүмүүс бухимдана
Ганган дэгжин болгох гээд цасан охид сандралдана
Бэлэг сэлт нь дутлаа гээд өвлийн өвгөн түнтэгнэнэ
Хүүхдүүдийн сэтгэл хөөрөөд хаа сайгүй үймэлдэнэ

Дахилт:
Энэ бол шинэ жил
ҮҮ үү үү үү
Бидний шинэ жил
Үү үү үү үү
Энэ бол шинэ жил, шинэ жил
Шинэ жилээр дэггүйтмээр байна

Бэлэгний тухайд аав нарын толгой гашилцгаана
Ямар бэлэг сонгох вэ?
Баярын ширээний ард ээжүүдийн гар ядарцгаана
Бяцхан хүү амьд Teddy гуйж залбирна
Харин охидууд хүлэu морьтой хунтайжыг хүлээнэ

Дахилт:
Энэ бол шинэ жил
ҮҮ үү үү үү
Бидний шинэ жил
Үү үү үү үү
Энэ бол шинэ жил, шинэ жил
Шинэ жилээр дэггүйтмээр байна

Дахилт:
Энэ бол шинэ жил
Дарс буудуулж, хундага тулгаж, хүн бүр бүжнэ
Бидний шинэ жил
Зүрх догдолж, бэлгэнд булуулж, Happy new Year
Энэ бол шинэ жил, шинэ жил
Шинэ жилээр дэггүйтмээр байна

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.