Залуу эзэгтэй нартаа зөвлөж байна

Эр хүний эхнэр, айл гэрийн эзэгтэй болно гэдэг нэг талаар нэр хүндтэй, сайхан мэт боловч бүсгүй танд амаргүй үүрэг ноогдож байна гэсэн үг. Хүүхнүүд эр нөхрөө сайн мэднэ гэдэг.  Гэтэл амьдрал дээр өөр шигээ сайн мэднэ гэдэг юу л бол. Эзэгтэй нар их нийтлэг алдаа гаргадаг байна. Нэгэн америк эмэгтэй залуу эзэгтэйн дүрмийг зохиожээ. Эдгээр дүрэм нь америкийн төдийгүй дэлхийн олон орны сонин хэвлэлд нийтлэгдсэн байна. Тухайн үедээ ч олны сонирхолд ч ихэд нийцжээ. Ингээд тэрхүү зөвөлгөөг залуу эзэгтэй нартаа хүргэж байна.

Нэг: Залуу эзэгтэй анхны хэрүүлээс аль болох зайлсхий. Хэрэв нэгэнт хэрэлдээд эхэлчихсэн бол «зайлсхийх» хэрэггүй.

Хоёр: Хэрэв нөхөр чинь энэ хэрүүлд ялсан бол сэтгэлд нь сэв суулгахгүйгээр дуусгахыг хичээ.

Гурав: Чи эр хүнтэй суусан болохоос бурханы элчтэй гэрлээгүй. Иймд ханийхаа ямар нэг дутагдал болон алдаа оноо гаргахад нь гайхах хэрэггүй.

Дөрөв: Эр нөхөр чинь зүрх сэтгэлээрээ чамтай ханилсан ч ходоод нь зүрхнээсээ илүү хүчтэй гэдгийг бүү март. Эр хүний зүрхэнд ходоодоор нь дамжин хүрдэг гэлцдэг. Тиймээс эзэгтэй та гал тогоондоо анхаарснаар нөхрөө өөртөө татаж чадна.

Тав: Эр нөхрөөсөө ямар нэгэн байдлаар мөнгө нэхэж залхаах хэрэггүй. Нөхрийнхөө чамд өгөхөөр төлөвлөсөн мөнгөний хэмжээг нэмэхгүй зохицуулахыг хичээ.

Зургаа: Эр нөхөртөө бодож санаж буй үгээ дуустал нь хэлэх боломж олгож бай. Энэ нь түүнийг сэтгэл хангалуун байлгана. Ийм үед чамд ямар ч муу юм болохгүй.

Долоо: Сонин хэвлэл дээрээс хов, жив сенсаациас гадна өөр зүйлийг ч бас уншиж бай. Нөхрийнхөө сонирхдог зүйлийн талаар заавал унш. Ингэвэл түүнд маш таалагдах бөгөөд та хоёрт ярилцах сэдэв ч мундахгүй.

Найм: Ямар ч үед эр нөхөртэйгээ эелдэг, найлинхай харилцаж бай. Гэрлээгүй байх үедээ түүн рүү олдошгүй эрдэнэ мэт хардаг байснаа сана.

Ес: Эр нөхөртөө, чамаас илүү боловсрол мэдлэгтэй гэдгээ мэдрэх харуулах боломж олго. Ингэвэл түүний сэтгэл хангалуун явна.

Арав: Эр нөхөр чинь ухаалаг бол чи түүний найз шиг нь бай. Харин мулгуу нэгэн бол өөрийнхөө хэмжээнд хүртэл өөд татахыг хичээ.

Арван нэг: Эр нөхрийнхөө эцэг эхийг, тэр дундаа ээжийг нь ихэд дээдлэн хүндэл. Яагаад гэвэл ээж нь түүнийг чамаас ч өмнө хайрлаж байсан юм шүү гэдгийг санаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(27.123.214.115) 2014-01-05 18:38:35
Zailtsiimaa dandaa erchuudiig tegj ingj aragd ghiin emegteichuud yahiin teneg yma
(202.179.20.236) 2013-10-30 09:18:52
erchuud ehner avbal bas yamar baih yostoig n bichne uu
enhee (203.194.114.66) 2013-10-03 17:33:53
bayrlalaa ta buhendee ajiliin undur amjilt husey