Дизайнер М.Цолмандах буюу “Tsolo Munkh” Парисийн загварын долоо хоногт оролцжээ

Сүүлийн үед Монголын дизайнерууд дэлхийн загварын тавцанд нэрээ гаргаж, Г.Золцэцэг Нью-Йоркт, С.Ариунаа Токиогийн загварын долоо хоногт оролцсон. Тэгвэл дизайнер М.Цолмандах өнгөрсөн есдүгээр сарын 26-наас өнөөдрийг хүртэл үргэлжлэх Парисын загварын долоо хоногт оролцжээ. Нэр хүндтэй загварын эл шоунд Кристиан Диор, Ланвин, Валентино зэрэг алдартай брэндүүд оролцож, 2014 оны хавар, зуны хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлжээ.



Монголын уламжлалт загварыг хар өнгөтэй хослуулан загвараа зохиодог М.Цолмандах энэ удаа бүргэдийн сүр хүчийг бүтээлдээ шингээжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Мөнхийн охин тэрбээр Парисын “Atelier Chardon Savard” сургуулийг 2009 онд төгсөж, “Tsolo Munkh” брэндээ гаргасан байна.

М.Цолмандах өмнө нь Сөүл, Барселонагийн загварын долоо хоногт бүтээлээ толилуулж байсан туршлагатай нэгэн бөгөөд Францын “Hyeres 2010” загварын наадмаас үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлийн шагнал авч байжээ.

Түүнчлэн Elle, Grazia, Blast, Le Monde, Journal du Textile, Liberation тэргүүтэй загварын сэтгүүл түүнийг шагшин магтаж, “Загварын ертөнцөд шинэ үе ирлээ”, “Ховсдогч”, “Цогмандах загварын дайн зарлав” зэрэг нийтлэл бичжээ.











Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.