Сексийн асуудлыг шийдэж болно №3

Бидэнд ирсэн асуултуудын хариултыг сексологич А.Тодоо эмчээс тодруулан хүргэж байгаа билээ. Нийт уншигчдад мэдээлэл,зөвлөгөө болгон хүргэх үүднээс энэхүү асуултуудын хариултыг нийтлэж байгаа юм.

1.Би 31 настай. Энэ талаар хэн нэгэнтэй ярилцаж байсангүй. Би нөхөртэйгээ секс хийх зарим үед маш их хатгаж өвдөх юм. Энэ ямар учиртай юм бол хариу өгч тусална уу?

Сексийн үед яг хаана хатгаж өвдөх вэ гэдгийг олох хэрэгтэй. Үтрээний хана, давсган дээр, их бага уруул, арын хөнхөр өвдөөд байна уу гэдгээ ол. Хэрвээ их бага уруулаар өвдөж байгаа бол үрэвсэл явагдаж байна гэсэн үг. Харин үтрээгээр өвдвөл үтрээний хуурайшилт, үрэвсэлтэй байж болох юм. Давсаг болон савны амсар дээр өвдөж байгаа бол савны амсрын шархлаатай байх магадлалтай. Арын хөнхөр өвдвөл бэлэг эрхтний хэмжээ таарахгүй байх ба үрэвсэл явагдана. Тиймээс яг хаанаа яаж өвдөөд байгаагаа тодорхойлох хэрэгтэй. ЭХО - д үзүүлэх, мозакын шинжилгээ өгөх хэрэгтэй. Өвдөлтөө эмчлүүлэх хэрэгтэй. Зүгээр байж байгаад аяндаа алга болно гэж байхгүй.



2. Би 31 настай, 2010 онд нөхөртэйгөө суугаад 2 хүүхэд гаргасан юм. Би ерөөсөө тавьж  үзээгүй. Одоо болтол сексийн сайхныг мэдрээгүй л явна. Тэгээд нөхөртөө худлаа хэлчихдэг "тавьчихлаа" гээд. Энэ надад их хэцүү байдаг. Би нөхрийгөө хүсдэггүй биш хүсдэг. Тэгээд л би хөрөлтөнд орчихсон гэдгээ мэдээд надад их хэцүү байна туслаач. Би яаж хаана эмчлүүлэх үү ямар эмчид хандах уу. Би нөхөртөө итгэдэггүй юм.  Хууртагдаж байсан.  Түүнээс хойш бүр ийм болчихлоо. Би одоо яах вэ?

Энэ бол мэдээж бэлгийн хөрөлт. Хөрөлтийг анхдагч, хоёрдогч гэж хуваадаг. Энэ эмэгтэйн хувьд анхдагч хөрөлттэй эмэгтэй. Тиймээс дааврын шинжилгээ өгөх хэрэгтэй.

Харин нөхрөөсөө өөрийнхөө байдлыг нуусан нь буруу юм. Уг нь нөхөртэйгээ ний нуугүй ярих хэрэгтэй байдаг. Дур ханадаг гэсэн ойлголт нөхөртөө өгсөн учир одоо ярилцахад хэцүү байх болно.
Харин нөхөртөө хууртагдаж байсан нь сэтгэл санаанд нь нөлөөлсөн байна. Хууртагдаж байсан гэсэн шалтгаанаас болоод сексийн харилцаагаа улам хөндийрүүлээд байвал та хоёрын харилцаа сэргэхгүй. Тиймээс амьдралд ийм зүйлийг уучилж, мартах хэрэгтэй. Тиймээс сэтгэл санаагаа засч, эмч дээр очиж хөрөлтөө эмчлүүлэх хэрэгтэй. Одоо 31 настай гэдэг нь цусанд громонууд их ялгарч эхэлдэг. Тиймээс громоноо гадагшлуул. Эмчлүүлвэл энэ насан эдгэх болно.



3. Таниас асуух зүйл байна. Би одоо 27 настай нөхөртэйгээ суугаад 2 жил болж байна. Бид 2 ажлийн шаардлагаар 28 хоног тусдаа байгаад 14 хоног цуг байдаг л даа. Тэгээд нөхрийгөө байх хугацаанд секс хийгээд ерөөсөө тавихгүй юм. Би яавал тавьдаг болох вэ? Тэгсэн мөртлөө гар хангалга хийгээд тавиад байдаг надад зөвлөгөө өгөөч.

Энэ эмэгтэй бол дур ханаж чаддаг. Яаж дур ханадагаас шалтгаална. Хэлүүгээр , хярзан, бэлгийн их, бага уруулаар оролдохоор эсвэл үтрээндээ хиймэл эрхтэн хийж дур ханадаг уу гэдгээс шалтгаалан
Нөхөртэйгээ секс хийх
- Байрлал таарахгүй байна
- Хэмнэл таарахгүй байна
- Хугацаа таарахгүй байна. Тиймээс аль өөрт чинь саад болоод байгааг тодорхойлох хэрэгтэй. Эмэгтэй хүн нэг байрлалаар дур ханадаг. Ялангуяа гар хангалгаар дур ханадаг эмэгтэйчүүд. Биений яг хаана дур ханадаг цэг байна гэдгээ олж түүнтэй тохирсон, тэр цэгээ шүргэлцэх байрлалыг олох хэрэгтэй. Мөн хэмнэлээ тааруулах гэдэг нь ямар хөдөлгөөнөөр, хэр хурдаар хийх вэ гэдгээ тааруулах ёстой юм. Харин хугацааны асуудал байна. Гар хангалга хийхэд ямар хугацаа шаардлагатай байдаг, секс хийхэд тэр хэмжээний хугацаа хэрэгтэй. Нөхөртэйгээ секс хийхдээ зөвхөн түүндээ зориулж хөдөлж, өөрийнхөө мэдрэмжинд гүн ордоггүйгээс болж таашаал авах байж болно.
Секс хийх үедээ гар хангалгыг хавсруулж хийж болдог. Энэ нь секс хийж байх үедээ дур ханаж байх дадалыг бий болгодог. Та нөхөртэйгээ илэн далангүй ярилцаарай.



Сайн байна уу? Би нэг лавлах гэсэн юм. Эрэгтэй хүний үрийн шингэн ер нь ямар өнгөтэй байдаг юм бэ? Миний нөхрийнх өнгөгүй, сонин цэлцэгнүүр шиг юм байх юм. Янз бүрийн бичлэг энэ тэрээс харахаар цагаан сүү шиг байдаг. Би хүнтэй суугаад удаагүй байгаа юм л даа. Нөхрөөсөө өмнө өөр хүнтэй унтаж үзээгүй байсан болохоор сексийн талаар ярих гэхээр ичээд байх юм. Ер нь энэ талаар хамаагүй ярилцвал эрэгтэй хүнд ямар байдаг юм бол. Энэ 2 асуултанд хариулж өгөөч.

Нөхөртэйгээ энэ сэдвээр ярилцах хэрэгтэй. Үүнд ичих шаардлага байхгүй.

Эр хүний үрийн шингэн 2 хэсгээс бүтнэ. Гаднаа наалдамхай тунгалаг хэсэгтэй, дотроо цагаан үүл шиг зуурамтгай хэсэгтэй байдаг. Нөхрөөс гарч байгаа үрийн шингэн цэлцэгнүүр шиг байна. Үрийн шингэн удхаараа цагаан үүл нь алга болж шингэрээд тунгалаг өнгөтэй болдог. Кинон дээрээс харсан гэж байна. Порноо кинонд тоглоод үрийн шингэнээ байнга цацаад байхаар сүүлдээ гарахаа больдог. Тиймээс түүнийг орлуулан тараг юм уу цөцгий цацдаг юм. Тэрнээс үрийн шингэн сүү шиг цагаан байдаггүй. Энэ хүний хувьд асуудал алга байна. Таны илгээсэн асуултын хариулт байхгүй байна гэж санаа зовох хэрэггүй. Бид үлдсэн асуултуудын хариултыг маргааш нийтлэх болно.

Уншигч бүсгүй танд бэлгийн амьдралтай холбоотой шийдэж чадахгүй ямар нэгэн асуудал байгаа бол info@emegteichuud.mn хаягаар мэйл явуулна уу. Бид сексологич А. Тодоо эмчээс тодруулан нийтлэх болно. Бүсгүй таны сексийн амьдралд амжилт хүсье.







Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.23.51.2) 2013-11-20 00:25:25
Цуунаа таны илгээсэн асуултын хариултыг дараагийн тодруугаар нийтлэх болно АТодоо эмчтэй холбогдохийг хүсвэл дээрх хаягаар мэйл явуулаарай Бид холбогдох утас болон хаягийг илгээх болно
emegteichuud.mn (103.23.51.2) 2013-11-20 00:21:39
Soko та дээрх мэдээллийн хамгийн доор бичсэн хаягаар мэйл явуулаарай
soko (202.131.229.58) 2013-11-19 04:59:44
yaj mail yvuuldag yum boloo asuuh yum bdag
цуунаа (202.126.89.251) 2013-11-18 10:34:36
надад нэг асуулт байнаби нөхөртэй 1 хүүтэйбас ихэнх бүсгүйчүүдэд тохиолддог асуудалтайнөхөртэйгээ амьдраад4 жил болж байнаби тавиж үзээгүйэмчийн зөвөлгөөг уншихад дааврын шинжилгээ хийлгэ гэж байсан хаана ямар эмнэлэгт хийлгэх бэхувий эмнэлэгт хийлгэх болох ууэнэ асуудал эдгэрэх үүодоо 30 настайнөхөртэй худлаа л хэлдэг