Төрсөн өдрийн мэнд хүргэе Gwen Stefani !

Тэрээр 1969 оны 10 сарын 3-нд АНУ-н California мужын Fullerton хотод төржээ. Алдарт дуучин бүсгүй Gwen Stefani хөгжмийн гараагаа 17 наснаасаа эхэлсэн байна. Тэрээр Madness хамтлагийн дуунуудыг сонсож эхэлсэнээр хөгжимд дурласан ба тус хамтлагт түүний ах Eric Stefani хөгжим тоглодог байжээ. Хөгжим сонирхох болсон охин дүүгээ ах нь хамтлагтаа нэгдэхийг санал болгосон хөгжимийн гараагаа эхлэх эхлэл нь болсон юм. Бусад хамтлаг дуучид сонирхол сайн дураараа нэгддэг байхад харин Gwen ахынхаа хамтлагт ороход аль хэдий нь бэлэн болсон байсан нь гоцлол хоолойг удирдан дуулах болжээ.



Гэвч 1987 онд хамтлагийнхан тарж тус хамтлагийг “No Doubt” нэрээр дахин гаргаж иржээ. Тэрээр "No Doubt" нэрээсээ ер салахгүй хамтлагийнхаа хүнд хэцүү уналт босолтын хүнд цагуудад оролдсоор л байсан юм. Gwen Stefani хамтлагынхныхаа хамт маш их хөдөлмөрлөж удаан тэмцсэн ч гэсэн 1992 онд тэдэнд ямар ч санхүү байхгүйн улмаас болж уналтад орж байжээ. Тэгсэн хэдий ч No Doubt бууж өгч бусад нэгэн зиндааны хамтлагууд шиг тархыг хүссэнгүй. Харин ч бага багаар урагшилсаар л байсан бөгөөд 1994 онд Beacon Street Collection–аараа санхүүжиж эхэлсэн байна. Гэвч түүний ах Eric Stefani хамтлагаа орхиж ах дүүсийн харилцаа дуусчээ. Түүний дараа хамтлагийн "Just a Girl" "Spiderwebs" ба "Don"t Speak" дуунууд Billboard–ийн тэргүүн байрыг эзэлж Grammy–ийн 2 номинацийг авч чадсан ажээ. Энэ мөчөөс эхлэн хамтлагт Gwen Stefani–ийн үүрэг хариуцлага маш өндөрт тооцогдох болсон байна. "People" сэтгүүл дээр хамгийн хөөрхөн 50 бүсгүйн тоонд багтах болсон нь хүмүүсийн анхаарлын төвд байх болсон байна.



 No Doubt хамтлагийн тухай хэвлэл мэдээллээр тархах болсон байна. 2004 оноос эхлэн түүний хамтлаг бутарч тэрээр өөрийн ганцаарчилсан урлагийн гараагаа эхэлсэн юм. Түүний ганцаарчилсан урлагийн гараа нь ч бас амар хялбар байсангүй. Өөрийг нь тойрон хүрээлэгч олон олон фэнүүдийнхээ сэтгэлийг гонсойлгохгүйн тулд тэрээр нөр их хөдөлмөрлөх хэрэгтэй байлаа. Түүний ганцаарчилан гарагсан анхны цомог "Love Angel" нь түүнийг "No Doubt" хамтлагийг хэрхэн авч чадсан их үүрэг ачаалалыг үүрэх чадвартайгаа харуулсан сайн цомог болж чадсан юм. Love Angel цомог нь Billboard-н 200 шилдэг цомгийн нэг болсон нь түүний томоохон амжилтуудын нэг байлаа. 2008 онд мөн л ганцаарчилсан гарагсан "The Sweet Scape" цомог нь фэнүүддээ барьсан онцгой бэлэг болж чадлаа. Энэ нь ч 40 насыг шүргэж яваа дуучин бүсгүйн нэр хүндийг дахин аварч чадсан билээ. Тэрээр 2008 онд No Doubt хамтлагийн олон олон фэнүүдээ баярлуулж чадсан томоохон гэнэтийн бэлэг бол өөрийн хамтлагаа дахин нэгтгэсэн явдал юм. Тэд хамтдаа 2008 оны 3 сараас эхлэн дэлхийг тойрон аяласан "No Doubt Reunion" аялан тоглолтоо зохион явуулсан нь хуучин бүхнийг сэргээсэн сонин соргогоор дүүрэн тоглолт болж чадсан юм.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.