Дэлхийн хамгийн баян эмэгтэй Гина Рейнхарт
Дэлхийн хамгийн баян эмэгтэй бол Опра Уинфри гэсэн түгээмэл ойлголт байдаг. Гэтэл өнөөдөр дэлхий дээрх хамгийн баян эмэгтэй Опра биш, хоёрдугаар Элизабета хатан хаан ч биш, "Лореал"-ыг үндэслэгч Лилиан Бетанкурт ч бас биш юм байна. Дэлхийн хамгийн баян эмэгтэй бол харьцангуй олны танил болоогүй нууцлаг нэгэн аж. Австралийн уул уурхайн магнат Гина Рейнхарт гэгч энэ эмэгтэй өнөөдөр дэлхийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлж явна.

Гина Рейнхарт 1954 онд Австралийн Перт хотод төрсөн. Түүнийг төрөхийн өмнө Рейнхартын аав Ланг Хенкок хүдрийн томоохон ордыг илрүүлсэн. Рейнхарт Сидней хотод их сургууль төгсчээ. 1983 онд тэрээр Фрэнк Рейнхарттай гэрлэсэн, дөрвөн хүүхэдтэй. Гина Рейнхартын гэр бүлийн бизнес нь 1950 оноос эхлэлтэй. Түүний аав Ланг Хэнкок тэр үеийн дэлхий дээрх хамгийн том нөөцүүдийн нэгийг илрүүлжээ. Энэ нь төмрийн хүдрийн нөөц юм. Харин тухайн үед төмрийн хүдрийг хүрэлцээгүй, хязгаарлагдмал нөөц гэж үздэг байснаас төмрийн хүдрийн экспорт Австралид хориотой байжээ. Гэвч түүний аав төмрийн хүдрийн бизнесийг амжилттай эхлүүлж чадсан юм. 1992 онд Ланг Хэнкок нас барж, түүний гэр бүлийн бизнес Гина Рейнхартад шилжсэн юм. Тэр үеэс хатагтай Рейнхартын дэлхийн хамгийн баян эмэгтэй болох зам нь нээгджээ.

Рейнхартын уурхайн компани бол түүний амьдрал нь гэж хэлж болно. Баячуудын түгээмэл сонирхол болох уран зураг, хурдны морь, хувийн онгоц бол Рейнхартын хувьд сонин биш. Тэрээр өөртөө чөлөөт цаг гаргадаггүй, өдрийн бүхий л цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг. 24 цаг, долоон өдрийн турш ажилладаг түүний ажлын цагийн хуваарь бусад хүнийг гайхшируулдаг. Энэ хөдөлмөрч зан чанараараа бусдын хүндэтгэлийг хүлээсэн, бас энэ нь тэрбумтан болоход нь ч хөтөлсөн.

Секундэд Рейнхарт 600 долларын ашиг олдог Рейнхартын хөрөнгө 29 тэрбум америк доллараар хэмжигддэг ажээ.

Т.Тунамал

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.131.242.238)
2014-01-22 14:41:11
одоо ажлаа түр хойш тавиад гадаад байдал эрүүл мэнд гэр билдээ анхаарал тавьбал яасийн бол үс мүс нь манайхны хүнд амьдралтай эмэгтйчүүдийнхтэй адил байна тэр их мөнгөөрөө бүтэн том фитнесс клуб худалдаж авсан чадах байж тарган байх юм
0
0
0
Хариулах