”Жинжиймаа” киноны DVD Америк болон Аргентинийг байлдан дагуулсаар байна

Кино зохиолч, найруулагч О.Машбатын "Жинжиймаа" киноны DVD Америкийн заx зээлд худалдаанд гарч эxэлсэн сайxан мэдээг дуулгаxад таатай байна. Монголын ард түмний сайн мэдэх  “Жинжиймаа” кино  зохиолыг кино зохиолч, найруулагч О. Машбат буюу МУГЖ Н. Батцэцэгийн нөхөр билээ.



"Жинжиймаа" кино хүний сэтгэлийн нандин утсыг хөндсөн, хүн бүрийн нүдэнд нулимс хуруулсан гайхалтай бүтээл болж чадсан. Хүн бүр л амандаа дууг нь аялж нэгэн үе Жинжиймаагаар амьсгалсан гэхэд хилсдэхгүй.  Тэрчлэн эх үрийн нандин холбоог харуулсан “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” кинонд МУГЖ Н. Батцэцэг өөрийн хүүтэйгээ хамтарч тоглосон байдаг.


Энэхүү кино нь амжилтаа ахиулсаар монголын зах зээлд төдийгүй амеркийн зах зээлд  2008 оны 3-р сарын 4-ний өдрөөс  "Жинжиймаа" киноны DVD худалдаанд гарч эxэлжээ. Өмнө нь Латин америкийн орнуудтай xийсэн гэрээний дагуу өнгөрсөн 11 сараас  Аргентиний кино театруудад гарч эxэлсэн бөгөөд Аргентиний зарим вэб сайтад "Жинжиймаа" киноны жүжигчдийн тоглолтыг сайшаагаад, "Энэ кино биднийг байлдан дагуулж байна" гэжээ.



Ийнхүү найруулагч О.Машбатын бүтээл Жинжиймаа кино нь дэлхийн улс орнуудыг байлдан дагуулсаар байна.
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
huuh (202.179.20.187) 2013-10-05 16:02:23
goe kino shuu