Дуучин А.Түмэн-Өлзий тоглолтондоо бүтэн жилийн турш бодож, төлөвлөж, бэлджээ

Өнөөдөр дуучин А.Түмэн-Өлзий тоглолтынхоо талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг үзэгч, сонсогч, түмэндээ хүргэхээр хэвлэлийн хурлаа хийлээ. Хэвлэлийн хуралд “Баясгалантай сайхан” тоглолтын ерөнхий продюссерээр нь ажиллаж буй МУГЖ Ч.Бат-Эрдэнэ тэргүүтэй эрхэм уран бүтээлчид оролцсон юм. Тэрээр хэвлэлийн хурлын үеэр: "Би тоглолтоо бүтэн жилийн турш бодож, төлөвлөж, бэлдэж ирсэн. Сайхан тоглолт хийхийн тулд  маш их хичээж байна. Бас олон гайхалтай хүмүүс дэмжиж байгаад талархалаа илэрхийлье. Мөн тоглолтынхоо нэрийг “Баясгалантай сайхан” хэмээсэн нь үзээд гарсан хүн бүр сайн сайхан  бүхнээр сэтгэлээ нь хөглөж, баяр баяслын дээдийг мэдрэх болтугай хэмээн бодож өгсөн" гэлээ.


Дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан “Баясгалантай сайхан” уран бүтээлийн тайлан тоглолтоо 10 сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас хийхээр товоо зарлаад байгаа билээ. Түүний тоглолтын ерөнхий продюссерээр МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч МУСТА Б.Ариунболд,  Хөгжмийн найруулагчаар "Анир" студийн захирал хөгжмийн найруулагч, МУСТА Б.Алтанхуяг нар ажиллаж байгаа бол урилгаар МУГЖ У.Далантай, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Т.Дэлгэрмөрөн, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг,  амьд хөгжмийн "Маршал" хамтлаг, Уртын дуучид зэрэг эрхэм уран бүтээлчид оролцох юм. Түүнчлэн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Sunshine Village” хотхон, Ивээн тэтгэгчээр “Bes Holding”, “Himon construction”, “Бодэн” групп, “Бодэнх” ххк, “Очиргэр” ххк, “Моттоо”, “Bsound” нар ажиллаж байгаа ажээ.


Үзэгч, сонсогч, түмэн олондоо дуун цэнгүүнээ толилуулах гэж буй уран бүтээлийн тайлан тоглолтын тасалбар “Монгол бөхийн өргөө”-ий кассаар худалдаалагдаж байна. Мөн 1905, 99883031 дугааруудаар үнэгүй хүргэх ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.180.218.5) 2013-10-08 19:09:21
yamar duu baidag yum bol te bi l lav tanihgui yum bn yadaj gants hit bolson duu baigaa bolov uu
(103.26.194.23) 2013-10-08 16:47:30
uneheer sain duuldagbol ingej zalhtal reclamdahgui sh dee
Zochin (216.189.170.36) 2013-10-07 19:33:51
Muuhai lduuldag yum bna lee